НИЙГЭМ

Үндэсний шинэ номын сан: Өдөрт 1000 хүн үйлчлүүлж байна

Монголын үндэсний номын сангийн шинэ салбар өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн. Энэ салбар олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай. Мөн 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой.

Үндэсний номын сангийн 103 жилийн түүхэнд 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байсан бол үүнээс 73 жилийн дараа салбар шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буй нь энэ байв.

Тэгвэл энэ салбараар өдөрт 800-1000 хүн тогтмол үйлчлүүлж, ачаалал их байгаа гэж тус номын сангаас мэдээлэл өглөө. Ингээд тооцвол нээснээс хойш 4000-аад хүн үйлчлүүлжээ.

Шинэ байр,

  1. Онцлог хэрэгцээт иргэдийн танхим
  2. Хүүхэд саатуулах танхим
  3. Үзэсгэлэнгийн танхим
  4. Тогтмол хэвлэлийн уншлагын танхим
  5. Бие даан хөгжих танхим
  6. Юнеско уншлагын танхим
  7. Нийтийн уншлагын танхим
  8. Бүтээлч танхим
  9. Гэр бүлийн уншлагын танхим
  10. Багаар ажиллах танхим
  11. Цахим уншлагын танхим
  12. Эрдэм шинжилгээний уншлагын танхим
  13. Хүмүүн танхим /түүхийн шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухаан, төр, эрх зүйн шинжлэх ухаан, цэргийн шинжлэх ухаан, шашин судлал, гүн ухаан/
  14. Эрдэм танхим /социологи, эдийн засаг, соёл шинжлэх ухаан, боловсрол, сэтгэл судлал/
  15. Язгуур танхим /хэл шинжлэл, утга уран зохиол/
  16. Ертөнц танхим /байгалийн шинжлэх ухаан, техникийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан/ зэрэг 16 танхимтай. Дээрх танхимуудад нийт 534 мянган ном хэвлэлийг стандартын дагуу шилжүүлэн байршуулжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2024 16:24

Номын сан ашигл�##�танд орсонд т�##�рхаж байна. Машины зогсоол байна уу

Холбоотой мэдээ

Back to top button