Нийгэм мэдээ

Галзуу хулгана дээр амиа алдсан хүүхдийг хахсан байж болзошгүй гэж дүгнэжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн галзуу хулгана тоглоомоос амиа алдсан байдалтай бууж ирсэн 19 настай хүүхдийг "Хахсан байж болзошгүй" гэж үзжээ.

Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр 15.54 цагт Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай бууж ирсэн.

Уг асуудлын талаар холбогдох байгууллагаас тодруулахад, "Тухайн хүүхэд галзуу хулганад суух үедээ идэж байсан зүйлдээ хахаж, амиа алдсан" хэмээлээ.

Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын үеэр, "Галзуу хулганаас унаж амиа алдаагүй нөхцөл байдал тогтоогдсон" гэдэг мэдээллийг өгч буй.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2024 07:46

Одоо энийгээ больчихооч хөөрхий хүүхэд тэнгэрт дэвшлээ г�##�зуу хулгана ч �##�чихсан юм уу? хахаад өнгөрсөн ч юм уу? хэнд хамаатай юм боль одоо тайван нойрсуул яасан их хүний мууд дурлана вэ?

Зочин
Зочин
6 сар 3, 2024 22:48

Нээрээ тэр золиг дээр суухад ер нь л эвгүйшүү, бас тэгээд юм идээд тэгж дээшээ доошоо давхив�##� хахаж мэдэхийм шүү !

Холбоотой мэдээ

Back to top button