Мексик: 37 нэр дэвшигч амь үрэгдсэн сонгуулиас анхны эмэгтэй ерөнхийлөгч төрөх гэж байна

Ням гарагт /2024.06.02/ Латин Америкийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс болох Мексикт ерөнхийлөгч болон парламентын гишүүдийг сонгох санал хураалт явагдсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хоёр өрсөлдөгч нь эрх баригч Морена намын Клаудиа Шеинбаум, сөрөг хүчний намуудын эвслийн дэмжиж буй Хочитл Галвес нар юм.
Энэ сонгуулийн жилээр Мексикийн түүхэнд байгаагүй олон нэр дэвшигч бусдын гарт амь үрэгдсэн байна. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт /2021.05.31/ Пуэбда мужийн нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлаа хийж явахдаа алуулжээ.

Тодруулбал ням гарагийн санал хураалт эхлэхээс өмнө бусдын гарт амь үрэгдсэн нэр дэвшигчдийн тоо 37 болсон байна. Мөн санал хураалтын үеэр хоёр иргэн амь үрэгдсэн юм.
Санал хураалтын төгсгөлд авдаг судалгаагаар ерөнхийлөгчийн сонгуульд Шеинбаум ялах төлөвтэй байгаа аж. Таван судалгааны хариуг дунджилж харвал Мехико хотын дарга асан, цаг уур судлаач Шеинбаум 56 хувийн саналаар ялалт байгуулах төлөвтэй байна.
Харин сөрөг хүчний Галвес 30 гаруй хувийн санал авсан гэх тооцоо гарчээ. Галвес дэмжигчдэдээ хандаж албан ёсны дүн гартал хүлээцтэй хандахыг уриалсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР Ч АЙМААР ЮМ МАШ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСААР ЕӨК БОЛЛОО ХЭЦҮҮТЭЙН БЭ? АЙМШГИЙН АВГАЙ БАЙНА ДАА