Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын үндэслэлгүй шаардлагаас болж “Сибирийн хүч-2” хийн хоолой төсөл гацсан

Өнгөрсөн жилийн “Бүс ба Зам” санаачилгын дээд хэмжээний уулзалт, БНХАУ-д саяхан хийсэн айлчлалаараа ч гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалт дээр тохиролцож чадаагүй.

Шинжээчид Бээжин тус хийн хоолойн бүтээн байгуулалтыг царцааж буй нь Оросоос маш хямд үнээр байгалийн хийг нь худалдаж авах зорилготой байгаатай холбоотой гэж таамаглаж байсан юм.

Тэгвэл “Financial Times” энэ талаар ням гарагт /2024.06.02/ мэдээлэхдээ  нийлүүлэлт болон үнийн тал дээр Бээжин үндэслэлгүй шаардлага тавьсан гэж Москва үзэж байгаатай холбоотой гэжээ.

Тус нийтлэл дээр бичсэнээр бол БНХАУ нь ОХУ-аас байгалийн хийг дотоодын үнэтэй адилхан хэмжээнд худалдан авахыг хүссэн байна.

Хятадын дотоодод худалдаалагддаг байгалийн хийнд төрөөс их хэмжээний татаас олгодог тул маш хямд үнэтэй байдаг юм. Мөн “Сибирийн хүч-2” хоолой нь жилдээ 50 тэрбум шоо метр хий шахах боломжтой байхад үүний өчүүхэн хувийг л авах санал тавьжээ.

Өөрөөр хэлбэл хийн хоолойн хүчин чадлаас маш бага хэмжээний байгалийн хийг, их хямд үнээр авах шаардлага БНХАУ тавьсан тул “Сибирийн хүч-2” төсөл гацсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2024 09:09

Энэ төсөл хэрэгжвэл Монгол маань Оросоос улам л хараат болох юмшүү дээ !

Зочин
Зочин
6 сар 4, 2024 09:25

Дургүйд хүчгүй,

Зочин
Зочин
6 сар 4, 2024 09:36

bolj bolj

Зочин
Зочин
6 сар 4, 2024 13:28

Болж муу оросуудад том с�##�аавч өгөж

Баатар
Баатар
6 сар 4, 2024 13:43

Хятад бол зориг зүрхгүй жижигхээн Монгол биш Тэнгэрийн луу Оросыг яаж дээрэлхэхээ мэднэ. Орос Хят�##�ын харилцаа олон жил тогтвортой үргэллжлэхгүй. Хятад Амар мөрний саь газар Владивостокыг Оросоос нэхэж байгаа. Ур�##�ын нуруунаас Номхон д�##�ай хүртэлх газар нутаг олон эзэнтэй Байг�##�ь нуураа Монголчуул буцааж авах боломж бүрдэж байна.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 15:22

Хийн хоолой хэрэггүй яваандаа д�##�им үсэргээд оросууд цэргүүдээ оруулаад ирнэ шүү

Бодит байдал
Бодит байдал
6 сар 5, 2024 05:24

Ашгүй дээ,болох ёстой юм болдгоороо болж байна.Удахгүй Өөрийн болох юмаа худ�##�даж авдаг тэнэг наймаачин бараг байхгүй,ямар баярцогт биш

Холбоотой мэдээ

Back to top button