Хотын төвд тарьсан гоёлын, үнэтэй цэцгүүдээс шөнө хулгайлжээ

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор төв талбайн ойр орчим, дүүргүүдэд таримал цэцэг суулгаж нийслэл хотод өнгө нэмээд буй. Нийслэлээс 99 байршилд 15 зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн байгаа бөгөөд одоогоор 150 мянга гаруй цэцгийг суулгаад байгаа аж. Гэтэл сүүлийн өдрүүдэд иргэд төв талбайн орчимд суулгасан цэцгүүд хулгайд алдагдах тохиолдлууд ихээр гарах болжээ.
Бид уг асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын Хот тохижилтын газар Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчим гээд 99 байршилд 15 зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ойрын өдрүүдэд бид бүгдийн өвлийн турш хүлэмжид ургуулсан цэцгүүдийг гаргаж ирж тарьж хотоо гоё болгох гэхээр хулгайлаад явах тохиолдол их гарах боллоо. Талбайн орчмоор ялангуяа үнэтэй олон наст лили, алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна.
Бид үрсэлгээгээр нь бөөний үнээр авчихдаг учраас нэг бүрийн үнийг мэдэхгүй байна. Олон наст Лили, Алтанзул зэрэг цэцгийн гадуур худалдаалагдаж байгаа нэг бүрийн үнэ 40 мяган төгрөгөөс эхэлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Сайны хажуугаар саар гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ.
Бид одоогоор цэцэг тасалсан хүмүүст ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр эхний удаад иргэдэд сануулга болгон мэдээлэл тарааж байгаа. Харин дараагийн удаад ийм тохиолдол гарах юм бол Цагдаагийн байгууллагад хандаж, торгох асуудал яригдана.
Угтаа бол хотоо хамтдаа арчлаад гоё болгоод авчихвал сайхан шүү дээ. Та бүхэн ч гэсэн шөнөдөө гудамжнаас цэцэг хулгайлж хумсалж байгаа хүн таарвал шаардлага тавиарай гэж хүсэх байна" гэлээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zud arilj hvn m#lin nuruu tenij zun tsag ailchlan irj UB hot tohijuulah kompani ajilchid UB hotin ongo vzemj nemj goe haragduulah gej ajillaj bhad tarisan tsetsegig hulgailna hulgai hij bui hvmvvsig shuud hori hvni hodolmorig vnegdvvlj bui hulgaichig shuud barij horiod tsetsegni vnig 2-s 3 dahin vnegig tolvvl arai ch dee
заяагүй хүмүүс шүү . Тэгээд попчидыг дагаад юү ч хийсэнгүй гээд солиороод бна шүү. Явуулагтайж байж бно доо.
Цэцэг хүртэл зүгээр ургуучихгүй ёрийн хулгайчид юм .автобусанд суухаар утасны хулгайчид зүгээр явуулчихгүй .
....т�##�байн орчимын камеруудыг илүү сайн ажиллуулж хянах л хэрэгтэй...учир нь тэд үнэгүй юм аваад сурчихсан, хөдөлмөр үнэлдэггүй, бусдын сайн сайханд бухимддаг ийм л гажигууд МАШИНАА ХОЛ ТАВЬЧИХААД Л ХУСЧ байгаа дааө
Улс орон хөгжихгүй байгаа ш�##�тгаан иргэдийн ухамсарын түвшинтэй шууд холбоотой байгааг наад цэцэгийн хулгай чинь нотлоод өгч байна, Иймд иргэдийнхээ ухамсарын түвшин хандлагыг өөрчлөх , хувь хүнийг бие хүн болгон төлөвшүүлэх нийгэмшүүлэх т�##�аар төр засаг төрийн бус байгуулагууд ажиллах шаардлагатай. Наад хулгай чууд чинь нийгмийн сүлжээгээр "Хот бохир заваан байна өмхий үнэртэж байна төр засаг дарга нар юу ч хийхгүй байна огцор ""гээд л шүлсээ үсчүүлээд л явж байгаа шүү дэ , Улс орны хөгжил дэвшил иргэдийнхээ оролцооноос шууд хамаарна, Соёлийн хувьсг�##� хийх хэрэгтэй.
Камер шүүгээд эзнийг нь зарла. Баригдах амархан болсон шүү дээ.
Хулгайч төрийнхний хүүхдүүд нь хүртэл хулгайлсан цэцгээ бэлэглэх юм уу?!!ямар б�##�иар монгол вэ?тэр авсан этгээд нь өвчин тусаарай.
Хулгайч хашаандаа эсвэл зусландаа аваачаа биз баригдаж л таараа гары нь тасдв�##� таарна
dotrooosoo dotoroosoo o hulgailj bga
Yamar ulun yum bee tarim#l tseysegeer yah gej bgaan boloo ulun gehed arai ulun yum
Дээдсүүд нь хулгайч байхад доодсууд нь хулгайч байхаас яаахав!!!