С.Санаасайн: 14 мянган хүн өрсөлдөж, 7 хувь нь тэнцдэг Тэнгисийн цэргийн академыг амжилттай дүүргэлээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид жил бүр 14 мянган хүн өрсөлдөж, ердөө 7 хувь нь л тэнцдэг бөгөөд С.Санаасайн Монголоос суралцаж буй анхны төгсөгч болж байна.
1794 онд суурь нь тавигдсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогддог бөгөөд тус Цэргийн атташе Монгол Улсын Батлан Хамгаалах Их сургуультай хамтран 2012 оноос манай улсад дөрвөн жилийн тэтгэлэг, зэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тэнгисийн цэргийн академийн 170 дахь удаагийн төгсөлт өнгөрөгч долоо хоногт болж, Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, батлан хамгаалахын атташе, хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор уригдан оролцжээ.
Энэ жил тус академийг 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогч, үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгсөж байгаа ажээ.
Үүний нэг нь Монгол улсаас анх удаа элсэн суралцсан сонсогч С.Санаасайн байлаа. С.Санаасайн Монголдоо "Сант" сургуулийг төгсөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, манай Батлан хамгаалах их сургуультай хамтран 2012 оноос хэрэгжүүлж буй дөрвөн жилийн тэтгэлэгт шалгарч, 2020 онд академид элссэн байна.
Тэрбээр Монголдоо буцаж ирээд, Батлан хамгаалах яаманд таван жил ажиллах юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн суурь 1794 онд тавигдаж, 1845 онд байгуулагдсан нь улсынхаа цэргийн академиудын анхдагч болсон билээ.
Түүний хувьд, “Тэнгисийн цэргийн академийн тухайд АНУ-ын түүхэнд хамгийн олон сансрын нисгэгчийг төгсгөж байсан. Бусдаас өөр хэцүү зүйл, зам сонгомоор санагдаад АНУ-ын Тэнгисийн цэргийн академид суралцах хүсэлтээ илгээж байсан юм. Тэтгэлгээр суралцаж байгаа учраас Монголдоо буцаж очоод Батлан хамгаалах яаманд таван жил ажиллах ёстой. Нэг ч төгрөг төлдөггүй.
Удахгүй Монголдоо очно. Монголынхоо зэвсэгт хүчинд ажиллаж, АНУ-д суралцаж мэдсэн зүйлээ хуваалцана. Монгол Улс, АНУ-ын хамтарсан гэрээгээр би маш их хөрөнгө оруулалт авч байгаа. Тиймээс энэхүү ач тусыг Монголдоо очоод хариулахыг хичээнэ” гэж байлаа.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе.
Хуурай зам, уулын цэрэг тусгай хүчний �##�ба хаасан бол дээр байждээ ш�##� д�##�ий сургуульд сурч за яахав усан флоттой болох ч юм билүү. Улаанбаатарт Сумяабузартай нийлээд усан тээвэр хөгжүүлж сайд нь болоорой
Сайн байна батлн хамга�##�ах яамыг одоо боловсон хүчнээр хангах цаг болсон
Хөөрхөн дэлдэн хүүд баяр хүргэе! МУ хөгжилд их хувь нэмэр оруулахыг хүсье