Нийгэм мэдээ

УБЦТС: Ил задгай цахилгааны утаснаас болж иргэд тогонд цохиулах эрсдэл их байна

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас богино хугацаанд их хэмжээний бороо орж, үерийн эрсдэлд хүргээд буй. Энэ аюул эрсэдлийн нэг жишээ бол ил цахилгааны утаснаас үүдэлтэй тогонд цохиулах юм.

Тодруулбал, ил далд цахилгааны утас нь үерийн устай нийлж маас үүсгэн тогонд цохиулах эрсэдлийг бий болгодог байна. Ийм төрлийн ил утас өмнө нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байсан учраас нийслэл хотын хэмжээнд байгаа ил цахилгааны утсуудыг анхаарч, аюулгүй байдлыг хангах нь нэн чухал асуудал болоод байна. Усаар дамжин тогны хүчдэл илүү нэмэгддэг учир анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Бид дээрх асуудлаар УБЦТС-ын холбогдох хүнээс зөвлөмж мэдээлэл авлаа. Тэрбээр, "Агаарын шугамын тулгуур унасан, хазайсан мөн цахилгааны утас ил гарсан байхыг харах юм бол яаралтай холбогдох байгууллагад нь хэлэх шаардлагатай. Хуучирч муудсан цахилгааны утсан дээр алхах, барьж авах зэргээр тогонд цохиулах тохиолдол их гардаг. Зуслан, гэр хорооллын бүсэд эзэнгүй орхигдсон, мөн тог цахилгааны утсаа солих хугацаанд нь солиогүйгээс болж олон эрсдэл гардаг.

Цахилгааны хүчдэлийг нам доор газар байршуулснаас болж хүүхдүүд дугуйтай, явганаар тоглож байхдаа кабелийн утсан дээгүүр гарах, дизель хүчдэлд санамсаргүйгээр хүрэх зэргээс болж тогонд цохиулах улмаар амь насаа алдсан тохиолдол байдаг. Учир нь гал ус хоёр харшилдаг учраас цахилгаан явж байгаа хүчдэл дээр бороо дусахаар маас үүсгээд, эрсдэлд орж гал үүсдэг" гэлээ.

Мөн нэмж дурдахад,

  • Таны ойр орчимд хөрсний гулгалт, үерийн улмаас хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас, цахилгааны тоолуурын хайрцаг, самбар байгаа бол ойртож болохгүй;
  • Өндөр хүчдэлийн цахилгааны тулгуур шон, дэд станц, цахилгааны тоолуурын хайрцагны ойролцоо тогтсон уснаас хол байх;
  • Газар шорооны ажлыг кабель шугамын тодруулга хийлгэхгүйгээр дур мэдэн хийхийг хатуу хориглоно;
  • Цахилгаан оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн компаниар яаралтай засуулж, аюулгүй болгох;
  • Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх;
  • Цахилгааны ил гэмтэл, эвдрэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангаарай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button