Паралимпын тамирчдад 744.3 сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тив, дэлхий, Олимпын зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн Паралимпын 57 тамирчинд олгох 744.3 сая төгрөгийн урамшууллыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
Паралимпын монгол тамирчид Олимп, тив, дэлхийн тэмцээн, наадмаас медаль хүртсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгоно хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017-2019 онд дэлхийн чансааны тэмцээнд оролцож, амжилт гаргасан пара тамирчдын урамшууллыг олгожээ. Харин 2019 оноос хойш урамшууллын асуудлыг шийдвэрлэж чадалгүй удааширсан учир тамирчид тус яамд энэ талаар удаа дараа хүсэлтээ хүргүүлсэн аж.
Иймд Биеийн тамир, улсын спортын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах санаачилгыг гаргаж, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар хамтран Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэсэн байна.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.