Нийгэм мэдээ

УБЗАА: Эм улиасны унгиралыг усаар шүршиж байна

Улиас модны унгиралыг бууруулахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, хөвөн гарсан моддыг усаар шүршиж эхэлсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 38 838 ширхэг улиас мод байдаг. Үүний 46,9% буюу 18,232 ширхэг улиас нь эм бөгөөд улингар гарахыг багасгах, бууруулахаар 2024 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 50-60 хувийг хэлбэржүүлээд байна.

Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна.

Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурна. Мөн улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахаар 9 дүүргийн 118 байршилд хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүрших ажлыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөе Төрхүү наад улингартай бүх мөчрүүдийг нэн яар�##�тай тайрч хаяачээ. Бат-үүл нэг жил улингар гарахаас өмнө бүх мөчрийг тайраад хаячихсан. Тэр жил улингар гараагүй их сайхан байсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button