Нийгэм мэдээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ

Өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган цахим хуудаснаа Монгол Улсын хоёр залуу АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, “West Point” цэргийн академид тус тус шалгалт өгөөд тэнцсэн тухай баяртай мэдээг нийтэлж, амжилт хүссэн байв.

Тодруулбал, Монгол Улсын шилдэг залуусын төлөөлөл болж Б.Түвшинтөгөлдөр АНУ-ын “West Point” цэргийн академид, С.Чингүн АНУ-ын Тэнгисийн цэргийн академид тус тус тэнцсэн байна.

С.Чингүн 2021-2022 онд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан ба энэ үедээ цэргийн хүн болох зорилго тээж, халагдмагцаа АНУ-ын АНУ-ын Тэнгисийн цэргийн академид элсэхээр бэлтгэж эхэлжээ.

-Тэнгисийн цэргийн академид орохын тулд олон сарын бэлтгэл хийж, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн-

Дэлхийн шилдэг цэргийн сургуульд тэнцэж, удахгүй АНУ-ыг зорих гэж буй түүний сэтгэгдлийг хуваалцахад “Намайг Соёл-Эрдэнийн Чингүн гэдэг, Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан, жирийн нэг айлын том хүү. Аав маань хувиараа хөдөлмөр эрхэлж, ээж мэргэжлийн хяналтад ажилладаг. Эрдэнэт хотынх.

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид шалгалт өгч, элсэх бодол маань хугацаат цэргийн албаа хааж байхад төрсөн. “АНУ-ын “West Point” цэргийн академид ахмад Н.Мөнгөншагай суралцаж байна” гэдэг мэдээллийг хугацаат цэргээс чөлөөгөөр гарахдаа сошиалаас олж уншсан. Тэр үеэс надад ч гэсэн ийм боломж байгаа, би заавал суралцах болно гэдэг шаардлагыг өөртөө тавьж, халагдмагцаа зөвхөн үүний төлөө бэлтгэж эхэлсэн. Аав, ээж маань ч зөвшөөрсөн.

Уг нь цэргийн албанд татагдахаас өмнө МУИС-д хэрэглээний математик мэргэжлээр хоёрдугаар дамжаанд суралцаж байсан. Халагдаж ирмэгцээ хичээлдээ төдийлөн явж амжаагүй, цэргийн академидаа бүх талаар бэлтгээд. Харин өнөөдөр хүсэл мөрөөдлөө нэг шатаар ахиулж АНУ-ыг зорих гэж байгаадаа баяртай байна. Тэнцэх хүртлээ олон сарын бэлтгэл хийж, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2023 онд тус академийн элсэлтэд шалгалт өгөөд унаж байсан ч урам хугаралгүйгээр дахин бэлтгэсэн маань өнөөдрийн баяртай мэдээг авчирсан. Энэ долоо хоногтоо багтаад АНУ-ыг зорино” гэлээ.

Тэрбээр ярилцлагадаа хүн хичээвэл боломж үргэлж байдаг, гагцхүү өөрийгөө дайчилж, өмнөө тавьсан зорилгоо нэгдүгээрт тавих ёстой гэж өгүүлж байв. Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, “West Point” цэргийн академид элсэх тухай мэдээллийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны веб сайтаас авах боломжтойг ч нэмж тодотгов. Ташрамд онцлоход, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн анхны Монгол сонсогч С.Санаасайн өнгөрсөн тавдугаар сард сургуулиа амжилттай дүүргэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

баяр хүргэе бэрхшээл тохиолдсон ч сөрөөд л гардаг юм шүү хүү минь

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Америк з�##�уучууд мөрөөдөөд тэнцэх нь цөөн гэдэг юм билээ. Физик, математикийн суурьтай сурадцдаг, бие бялдарын бэлтгэл онцгой байх учиртай гэх шиг ... Монгол хөвүүнд амжилт еоөөе. Атмир�##� болоорой.

Зочин
Зочин

Сайн байна баяр хүргэе дүү минь хүссэн хүн бүрт олдохгүй �##�тан боломж хүчтэй
байгаарай амжилт хүсье

Зочин
Зочин

Тэгээд монголд хамаатай юу?

Дэмбэрэлням
Дэмбэрэлням

Монголдоо бол хэрэггүй хүн !!!

murat
murat

huvsgul dalaid ongotsnii darga bolkh uu ? uur yu hiih ve ? manaid iim tsereg bhgui !

Зочин
Зочин

БАЯР ХҮРГЭЁ АМЖИЛТ

Зочин
Зочин

Ямарч олон сургууль сольдог юм

Зочин
Зочин

Америк шоу , ирээд говьдоо тэнгис шиг арми хий

teneg garuud baih yum aa
teneg garuud baih yum aa

huduunii balai teneg yumnuud baih yumoo. udahgui sunuh gej bgaa zerleg amerikt ochij uheh ni dutaa yu.zerleg kapitalizm mongol hund taarahgui.bid bugd ulaan kommunistuud yum .undur hugjiltei Oros Hytad Hoid Solongost tsergiin surguulid yvbal als#aa ulziitei.sahilga battai zuv humuujiltei sain humuus bolj tuluvshinu

Глобал монгол
Глобал монгол

нормын хоолтой,давжаа биетэй,хайрцгандаа сэтгэдэг,жижиг тархитай,ахдүү нараа матаж �##�ахаас буцахгүй төлгөн коммунист минь орос ахындаа очиж амьдраач

Tserenjav
Tserenjav

M#l p###aa

Холбоотой мэдээ

Back to top button