Нийгэм мэдээ

"207-р байрны оршин суугчдын хүсэлтээр хуучин байрыг нь засаж, хүчитгэхээр болсон"

Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг дахин барих гэж буй асуудал дээр мэдээлэл өглөө.

тэрбээр, "207 дугаар байрны бат бөх чанар, бүтэц хийцлэлийн талаар ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид лабораторид шинжилгээ хийж, дүгнэлтээ УОК-той хуралдаад мэргэжилтнүүд өөрсдөө танилцуулсан.

Мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр “ 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан. Тийм учраас уг дүгнэлтийг үндэслэж УОК байр ашиглах боломжгүй учраас буулган шинэчилж, дахин барих эсвэл байрыг өөр газар руу нүүлгэх гэсэн шийдвэрийг НОБГ нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Яагаад гэвэл, УОК дур мэдэж ямар нэгэн байшин ашиглаж болно, болохгүй гэдэг шийдвэрийг гаргах эрх байхгүй. Бид зөвхөн мэргэжлийн байгууллага, хүмүүсийн шинэжилгээ, оношилгоон дээр тулгуурлаж гаргасан шийдвэрийг танилцуулж эцсийн үр дүнг гаргаж байгаа.

Харин иргэд нь өөрсдөө “207-р байраа хуучинд нь засаж орох хүсэлтэй байна” гэдэг хүсэлт нийслэлийн удирдлагуудад гаргасан" гэлээ.

Мөн улс төрийн уур амьсгал орсон, сонгууль зохион байгуулагдаж буй үед шат шатны орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоо алдагдахгүй байх, ажил эзэнгүйдэхгүй байх, албан тушаалтнууд аливаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцох зохион байгуулах нэрээр энд тэнд дарга сонгогчдыг дагаж ажлаа алдагдуулахгүй байх онцгой даалгавар өгсөн гэдгийг онцлон хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ байрыг чөтгөртэй болсон гэжилэшт ш�##�дан хөхөө унжуулсан хүүхнүүд �######�оо санжигнуулсан эрчүүд гялс гялс гүйлдээд шад пад гээд дуугараад байдаг болсох гэлсээн ша�##�цаж баыгаан болов уу

Зочин
Зочин

Газар багахан доргиход нурна. Тэнэг оршин суугчид аа!

Зочин
Зочин

Ахиж битгий амь нас эд хөрөнгөө эрсдэлд оруулаач нураагаад нь дээр өөр барилга бариулсан нь дээргүй юү.

Холбоотой мэдээ

Back to top button