
Иргэд орон сууцтай болох, гадагшаа хурдан явах, хураасан хэдээ цаасаа богино хугацаанд нугалж өсгөх зэргээр бусдад залилуулж, амьдралаараа “тоглуулах” нь нийтлэг. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас “Ятгах тусам нягтал” гэж сануулсаар байгаа ч монголчууд хаширдаггүй хэвээр. Алдсан хүн арван тамын үлгэр гэгчээр өнөөдөр түрээсийн байр, дахин төлөвлөлт нэрээр иргэдийг залилсан тохиолдол газар авч байна. Энэ төрлийн хэргийн хохирогчид борооны дараах мөөг шиг олон буй.
Үүний нэгэн жишээ бол 2021 онд “Стандарт проперти групп” ХХК ” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20-р хороонд “Шинэ толгойт” хэрэгжүүлэгчээр албан ёсоор шалгарч, “Ивээл цамхаг” ХХК-ийг туслах гүйцэтгэгчээр оруулж иржээ. Тэд 2021 оны тавдугаар сараас 9 давхар орон сууц дээр 100 хувийн төлөлтөөр захиалга авч эхэлсэн. Иргэд ч төр засгаас явуулж байгаа төсөлд орчихвол найдвартай гэж итгэн 174 захиалагчийн 70 хувь нь 100 хувийн төлөлт хийсэн байдаг. Гэтэл “Ивээл цамхаг” ХХК 174 иргэнийг байранд оруулна гэж гурван жилийн нүүрийг үзсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ хэрэг одоог хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй тул хохирсон иргэд гэрээслэл бичээд өлсгөлөн зарлах гэж байгаа гэсэн мэдээллийн дагуу Eguur.mn агентлаг СХД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэр дээр байрлах гурван жил ашиглалтад ороогүй “Шинэ толгойт хороолол”-ын газрыг зорилоо.
Биднийг очиход хашааны гадна талд “Ивээл цамхаг” ХХК-ийн захирал н.Сайн-Амгалан, н.Мандуул тэргүүтэй хүмүүсийн зурагтай хашаа биднийг угтлаа. Хашаан дотор хохирсон иргэдийн суулт зарлаж буй гэр байх аж. Уг гэрт хохирогч иргэд өнгөрсөн жилээс эхлэн суулт зарлан сууж байгаа бөгөөд холбогдох бүх байгууллагуудаар явсан боловч шийдтэй хариу аваагүй, бие махбодь болон сэтгэл санааны асар их дарамтад орж өдөр болгон суулт хийж, гэрээ сахин сууж байгаа гэсэн 6 хүн сууж байлаа.
Тэдний ихэнх нь боловсролын байгууллагад ажилладаг хүмүүс байсан бөгөөд анх байранд залилуулж байсан үйл явдлыг хүүрнэн өгүүлсэн юм.
-Эхний барилгын тендерее аваад олон иргэнийг хохироосон байхад дараагийн том төсөл болох "Яармаг"-ийн барилын тендерт шалгараад гараад ирсэн-
Би боловсролын салбарт 10 жил ажиллаж байна. 2021 онд гурван өрөө 64 мкв байрны урьдчилгаа гэж 30 сая төгрөгийг Мандуул гэж хүний дансанд хийсэн. “Ивээл цамхаг” ХХК анх захиалга авахдаа бүх хүмүүст мкв-ийнхаа үнийг өөр өөр хэлсэн байсан. Хамгийн наад захын жишээ бол би гурван өрөө байрны захиалга өгөхдөө мкв-аа 900 мянган төгрөгөөр тооцуулж урьдчилгаа мөнгөө төлж байсан. Харин бусад хүмүүс 1-1.9 сая хүртэл өөр өөр мөнгөн дүнгээр бодогдож захиалгаа өгсөн нь анхнаасаа луйврын шинжтэй байсан нь мэдэгдэж байгаа юм.
Тус компаниас Өнөр, Идэр гэх хоёр хүний данс руу бид 2021 оны есдүгээр сард хамаг мөнгөө хийсэн. Харин хавраас нь гэр орон бариад суулт зарлаж эхэлсэн дээ. Удалгүй тус компаниас “Удахгүй та бүгдийн мөнгийг өгнө” гээд тамгатай гэрээн дээр гарын үсэг зуруулчхаад яваад өгдөг.
Нийслэлээс гэр хорооллын орон сууцны төслийг батлахдаа 5-7 байгууллагын дарга нар оролцож байж баталдаг юм билээ. Бид хэд бүх дарга нар дээр нь очоод суулт зарлахад “Ивээл цамхаг” ХХК-ийн хүмүүс рүү залгаад “Та нар энэ хүмүүсийнхээ асуудлыг шийдээд өгөөч ээ, хэзээ ирэх боломжтой вэ” гэж гуйгаад байдаг. Ямар ч асуудлыг шийдсэн юм байхгүй. Тэгснээ эдгээр нөхдүүдэд удалгүй маш том төсөл Яармагт өгчихсөн байгаа юм.
“Ивээл цамхаг” ХХК 2020 оны есдүгээр сард байгуулагдсан. Харин тендер зарласан өдөр нь 2021 оны гуравдугаар сар байсан. Хамгийн гайхмаар нь тендер зарлачхаад маш олон компани оролцоод чадамжтай нь гарч ирэх ёстой байтал ганцхан “Ивээл цамхаг” ХХК оролцсон байгаа юм. Энэ компани бол барилгын ямар ч мэдлэг байхгүй хүмүүс. Ерөнхийдөө тоосго, цементийн үнээ мэддэггүй хүмүүсийг л гаргаад ирсэн гэж хардаж байна.
Бидний ихэнх нь багш мэргэжилтэй болохоор өнгөрсөн оны зуны гурван сар орон сууц бодлогын газар өнгөрүүлсэн. Орон сууц бодлогын газрын захирал Ганхүү, орлогч захирал нь Азжаргал гэж байгаа.
Орон сууц бодлогын газрын хариуцсан мэргэжилтэн Энхжаргал гэж байгаа. Энэ хүүхэн бол Сайн-Амгалан, Мандуул зэрэг нөхдүүдтэй эвсээд биднийг Толгойт дээр уулзаж байна гэх юм бол эд нарыгаа аваад дараагийн яармагийн төсөл рүүгээ явдаг.
Бид тавдугаар сарын 07-ноос хойш тайван байдлаар ирээд уулзчих байх гээд хүлээгээд байхад зургаадугаар сарын 07-нд ирээд бидний хохирлыг барагдуулна гэж хэлсэн боловч одоог хүртэл ирээгүй л байна. Одоо бид нар маш хүнд байдалд ороод настай хүмүүсийнх нь бие өвдөж, залуучууд нь гэр бүлийн маргаан гэж маш том асуудал гарч ирж байна.
Луйварчдын араас бид гурван жил араас нь тасралтгүй хөөцөлдлөө. Энэ асуудал энэ чигтээ яваад байх юм бол дараагийн хариу арга хэмжээ бол гэрээслэлээ бичээд өлсгөлөн зарлахаас өөр аргагүйд хүрээд байна. Төр засаг, цагдаа шүүхийн байгууллага биднийг тоож харахгүй байгаа юм хойно хамгийн эцсийн сонголт энэ л байна даа.
-72 настай иргэн ₮180 саяыг дахин төлөвлөлтийн компанид залилуулж, айлын хашаанд амьдарч байна-
72 настай С.Батсуурь гуайн насаараа амьдарсан хашааны газар төлөвлөлтөд орж, улсад 182 сая төгрөгөөр үнэлж зарсан. Орох орон гэр, өөрт байгаа ганц хөрөнгөө боломжийн мөнгөөр сольчихсон учраас мөнгөө баталгаатай хөрөнгө болгоод авья гэж шийдээд “Шинэ толгойт” дахин төлөвлөлтийн орон сууцны хороолол төслийн туслан гүйцэтгэгч “Ивээл цамхаг” ХХК-д нэг өрөө байр 2 ширхэг, хоёр өрөө байр 1 ширхэгийг захиалж, 100 хувь төлөлт хийж, 180 сая төгрөг өгсөн.
Тухайн үед 2022 оны II улиралд ашиглалтад орно гэсэн. Гэвч үүнээс хойш даруй 3 жил өнгөрч, С.Батсуурийнх, хүүгийнх нь, охиных нь тус тусдаа гэр барьж айлын хашаанд амьдарч байна. “Өвөөгийнх нь нас дийлэх эсэхийг мэдэхгүй ч, өлсгөлөн зарлахад оролцоно. Ганц байсан хөрөнгөө алдчхаад насны эцэст хүний царай харж, зүдэрч явна даа” гээд тэр уйлав.
-Та хүү, хүргэнтэйгээ нийлээд гурван айлын байр захиалсан юм байна. Тухайн үеийн дахин төлөвлөлтийн төсөл учраас итгэлтэй байсан уу?
-Хүүгийнх нэг өрөө байр 44 сая төгрөг, хүргэнийнх нэг өрөө байр 44 сая төгрөг, өвөө нь өөрөө хоёр өрөө байр захиалж 80 сая төгрөг бэлнээр өгсөн. 2021 онд мөнгө авах үеэрээ 2022 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орчихно л гэсэн. Байгаа ганц хөрөнгөө улсдаа зарчихсан хүн чинь мөнгө төгрөгөө алдчихвий гэж хаширлаад төр засгаас хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр нь илүү найдвартай гэж бодоод энэ компанид мөнгөө өгсөн. “Стандарт проперти групп” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20-р хороонд “Шинэ толгойт” хэрэгжүүлэгчээр албан ёсоор шалгарч, “Ивээл цамхаг” гэж энэ компанийг туслах гүйцэтгэгчээр оруулсан. Тэгээд энэ компани 9 давхар орон сууц дээр 100 хувийн төлөлтөөр захиалга авсан. Төр засгаас явуулж байгаа төсөлд орчихвол найдвартай гээд л мөнгөө өгчихсөн байхгүй юу.
-Гэтэл ...?
-Гэтэл тэрнээс хойш хэчнээн жил өнгөрөв. Анх харуулсан 2 давхар краказ тэр хэвээрээ. Хэчнээн явж, хөөцөлдөв. Хууль мэдэхгүй болохоор ингээд ард түмнийг дээрэмдээд авчихдаг юм байна. Бид нар айлын хашаанд айлын гэрт дөрвөн жил амьдарч байна. Заримдаа ууртай үедээ хөөх юм. Заримдаа овоо сайхан зантай байх юм. Мөнгө төгрөгөө алдсан хүн бусдыг царайчлаад л явж байна. Монгол хүмүүс байж энэ олон хүнийг хохироочхоод олдохгүй байгаа шүү дээ, эзэд нь.
-Цаашдаа ямар бодол байна?
-Бэлэн мөнгөө өгөөд захиалсан 174 хүн байгаагаас 19 нь суулт хийгээд 5 хонож байна. Цаашдаа өлсгөлөн зарлана. Насаараа хураасан өмч хөрөнгөө хулхидуулаад үр удмаараа гудамжид гарлаа. Миний төр засаг энэ луйварчдаас мөнгө төгрөгийг минь салгаж авч өгөөч гэж гуймаар байна. Насны эцэст хүн царайчлаад юу юу ч үгүй ингэж явна гэдэг хэцүү юм байна. Томчууд болгон л гэр хорооллыг орон сууцжуулна, дахин төлөвлөнө гэж сайхан ярьсан учир бид итгэсэн шүү дээ. Түүнээс биш мөнгөө бариад бэлэн сайхан байр авчихсан бол өнөөдөр хэдэн хүүхэдтэйгээ аз жаргалтай л амьдарч байх байлаа гээд харамсах юм даа. Ерөөсөө мөнгөө бүгдийг нь өгөөд за удахгүй шинэ байртай болчих юмчинь гээд айлын хашаа, гэрт орцгоосон. Хүн болж төрөөд ганц босгосон хөрөнгөөр минь хэдэн хүн чанаргүй залуус тоглочихлоо. Анхнаасаа мөнгөө бэлнээр авч ирээрэй гээд байсан нь ийм учиртай байж гэж одоо боддог. Хэдэн хүүхдээ орох оронтой болгочхоод сэтгэл тайван нүд анихын тулд өвөө нь мөнгөө олж автлаа энд хэвтэнэ.
Бороо, цас хаялсан хуйсагнасан энэ өдрүүдэд настан нимгэхэн хувцастай суулт хийсэн. Ядрах тул тэр хэсэг хэвтэнэ. Хэн нэгэн асуудлыг нь сонсоход уйлна. Бас төр засаг л миний мөнгийг олж өгч чадна хэмээн залбирах аж.
Дээрх жишээнүүдээс харахад доошоо газар хатуу, дээшээ тэнгэр хол нөхцөл байдалд орсон олон иргэн үүний ард байна. Холбогдох байгууллагуудаас дорвитой арга хэмжээ авахгүй явсаар хэдэн жил дамнан ийм нөхцөл байдал үргэлжилсээр байгаа юм.
Бид энэ асуудлаар ЦЕГ-т хандсан боловч Ерөнхий прокурорын газраас мэдээлэл авахыг хүссэн. Харин тус газраас хариуцсан хүн нь амарсан, орлож мэдээлэл өгөх хүн байхгүй гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Энэ мэтчилэн аливаа асуудлыг бие биерүүгээ чихсэн хандлага нь иргэдийг гөлөг шиг төөрүүлж, асуудлыг улам хүндрүүлсээр, эзэнгүй мэт хаягдсан хохирогчид зуу зуун тэрбумаар яригдах хөрөнгөө алдсаар байх уу?
Сүүлийн жилүүдэд төрийн цахим системүүдийг ашиглах боломжууд нэмэгдэж, иргэд шинэ орон сууц худалдан авахдаа тухайн барилгын компанийн талаарх мэдээллийг шалгах боломж бүрдэж байгаа билээ. Жишээлбэл, https://ebarilga.ub.gov.mn/, https://www.gazar.gov.mn/, https://shilen.gov.mn/ энэ мэт системээс газрын зөвшөөрөл, барилга барих тусгай зөвшөөрөл гэх зэргийг харж, ашиглаж болно.
- https://ebarilga.ub.gov.mn/ системийн хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан эсэх зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээллийг нээлттэй харах боломжтой.
- Харин https://www.gazar.gov.mn/ системээс та өөрийн газрын мэдээллийг, бүх шатны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг улс, аймаг, дүүрэг, сумын түвшинд харах, боловсруулагдаж буй Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд санал өгөх зэрэг газартай холбоотой бүх мэдээ мэдээллийг харах боломжтой.
- Энэ онд Шилэн ажиллагааны хүрээнд Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ зориулалтаар хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн баримтыг https://shilen.gov.mn/ системд байршуулсан. Мөн тухайн системд газар эзэмших, ашиглах эрх олголт, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн эсэх, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн, хугацаа сунгасан эсэх мэдээллүүд байна.
Төрийн мэдээллүүд цахим хэлбэрт шилжиж иргэдэд илүү ойртож байгаа хэдий ч тус сайтыг энгийн иргэн ашиглахад ойлгомж муутай, холбогдох зааврууд бага байна. Нөгөө талаас иргэдийн дунд уг цахим системийг таниулах ажил хийгдэхгүй, ил тод нэртэй нууцлагдмал байсаар байна. Жишээлбэл, https://shilen.gov.mn/ систем нь бусад системээ бодвол боловсронгуй боловч хайлтын хэсэгт байгууллагын нэр, регистрээр хайхыг санал болгодог. Уг нь иргэд орон сууцны төслийн нэрээр хайлт хийх нь илүү хялбар байна.
Орон сууцны залилан эрс нэмэгдэж байгаа энэ үед хариуцлагаас мултарч цаг хугацааг өнгөрөөж буй эздэд дорвитой арга хэмжээ авч, эзэнгүй хаягдаж буй энэ асуудалд анхаарах цаг нь болжээ. Нөгөө талаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрөөс өгч буй цахим мэдээллийг үнэн зөв, ойлгомжтой өгч, урьдчилан сэргийлэх аргуудыг нийтийн дунд өргөн дэлгэр түгээх зайлшгүй шаардлагатай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амиа өгөх нь ч юу юм вэ амьдрах аргаа олох л хэрэгтэй байна
Хүнд хамаг юмаа �##�дах хэцүү шүү дээ ард иргэдээ хамга�##�ж чаддагүй төрд байгаа хув�##�знуудыг одоо л өөрчилөх цаг нь болсон
Энэ нийтлэлийг уншлаа.Монголоор дүүрэн хулхидуулсан з�##�илуулсан хүмүүс.Энэ хүмүүс хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгөө орон сууцанд амьдрах гэж хамгийн гол нь төр засгаас явуулж байгаа төсөл учраас итгээд өгсөн байна.Гэтэл юу болов бас л з�##�илан.Монголд яагаад ийм з�##�илангийн хэргүүд байнга байгаад гараад байгаа юм. 1.Энэ төслийн ард бөөн авилгачид байгаа 2.Монголын цагдаа шүүх ажлаа хийж чадахгүй байгаа учраас з�##�илан байнга гарч байна.Мөнгөө �##�дсан хүмүүс хамгийн түрүүн цагдаад хандана, дараа нь шүүхэд хандана онцлог нь ямар ч хэрэг шийдэгдэхгүй хэдэн жил сараар цаг хугацаа �##�дана. тэгээд замхарна.Энэ миний бодол шүү яаж хүлээж авах нь хүмүүсийн өөр өөрийн үзэл бодол байна байх.Юуны тулд цагдаа шүүх гээд том байгууллага байгаад байгаа юм.Тэнд өчнөөн хүмүүс ажиллаж ц�##�ин авч байгаа тэр тусмаа шүүхт ажиллаж байгаа эрхэм шүүгч нар бүр өндөр ц�##�ин авч байгаа.Энэ гарч байгаа з�##�илангийн хэргийг цаг хугацаа �##�д�##�гүй бариад шүүгээд хуулийн дагуу арга хэмжээ аваад байсан бол з�##�илангийн хэрэг ингэж дэлгэрэхгүй л байсан.Чадахгүй байгаа учраас ингэж болдог юм байна гээд з�##�илагч нар дэлгэрээд байна.Аргаа барсан хүмүүс л шүүх цагдаад хандаж байгаа ш дээ.
huuli shvvh mash ih avilgajsan
Наад хулгаач луйварчингууд бүгд нам дагасан өлөн авилгач хулгаачуудад хахууль өгч зөвшөөрл авдагнь ойлгомжтой яажч бодсон кавдрат нь 1 саяын байр гэж хаанач байхгүй хамгиинн багадааа 2 сая байгаашдэээ
Бас нөгөө дарга хулгайч нарын луйвар 21онд сумтайбөх хотын дарга байсан
Tor dapuu gedgiig meddegui yumuu haishaa yum be tor gej baihguish dee mongold dandaa shunaliin tulamnuud baij baidag
Төр өөрөө ийм луйвартай хутг�##�даад эхлэхээр энэ хэрэг шийдэгдэхгүй л дээ. Биесээ хаацайлаад өнгөрөнө дөө
Хууль хян�##�тынхан з�##�илангийн хэрэг үүсгээд шоронд хориод хөрөнгийг нь хурааж болдоггүй юм уу? БхБЯ зөвшөөрлийг нь хүчингүй болгох зэрэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй толгойг нь илж худоаа ярианд нь уяраад байх юм бол энэ мэтийн компаниуд дураараа иргэдийг хохироосоор байх болно
Сайн шударга шүүгч олж аваад, олон нийтэд хандуулаад, Өнөрөөд хандв�##� яасан юм бэ. Хэвлэлийн бага хур�##� бас хийх хэрэгтэйшт.
Яасан муухай юмбэ дээ хөөрхий
Солонгос кино шиг байлдаа. Нэг л их өлсгөлөн зарласан хүмүүс.
Битгий тэдний авчирсан цаасан дээр гарын үсэг зураад байгаач. Тэгэхээр тэрийг чинь бариад шүүхэд бид хоорондоо удахгүй төлөхөөр тохиролцсон гээд яваад байгаа юм байна. Тэгэхээр шүүх заав�##� авч үзэх шаардлагагүй болдог юм. Эхлээд хуулиа уншицгаа хуулчаас зөвлөгөө ав.
Авилгачид төрийн �##�бан хаагчидтай нийлж з�##�илан хийж бна аа.эд нарын өгсөн мөнгө �##�бан туша�##�танд хахууль болоод очоод бгаа учир дахин дараагийн з�##�илан руугаа гүйчихээд бгаа юм аа.энгийн иргэн ийм зүйл хийсэн бол шууд 461 марш шүү дээ.энэ хүмүүсийн буруу биш .яагаад ингэж з�##�хаан цээрлүүлэлт.доромжлол үзүүлж бгаа юм.нийслэлийнхэн очиж асуудлыг шийдэж өгнө үү.хөөрхий хүмүүс яндан утааг бууруулах амьдр�##�ынхаа нөхцөлийг дээшлүүлэх гэж хичээж байхад яагаад ингэж бүлэглэл үүсгэж зовоож тарчлааж бна вэ
Хууль шүүх, ялын бодлогыг чангатгаж, цаазын ялыг сэргээж авлига, хулгай, хүний амь, з�##�илангийн хэрэгт чангахан ял өгч байхгүй бол болохоо ч байж дээ!
Үнэхэээр арай юмаа хүмүүс ул�####�а итгээд л өгсөн шдээ .Хурдан шийдэж өгөөч
Ер нь улсад итгэх итгэл буруу юм бол энэ улсад төр ,УИХ гэж байгаад хэрэггүй шдээ .Нэг сайхан бид ялна бид хөгжүүлнэ бид бүх дүүргийн хөгжүүлж байна бидэнд бүгд хамаатай л гээд дүүрэг хороо гудам бүрээр явж байж ийм зүйлээ зөв хийдэн зохицуулдаг байх хэрэгтэй ???????????? .Ард иргэд чинь байхгүй бол улс оршихгүй байгаа усан толгойтнуудаа
Sain bainuu ni bas hohirohch bna unendee ene bair barih neree mongo olj bga luuwarchidiig yagaad uña toron awch heltsehgui ingeed dawargaad baidag ym bei ene 76 gishuun yagad ed nartai Tula haritsaj chadaagui ym iim asuudlaas bolj ochinoo hun hohirch bn bas 1 hunii ard ue huuhed ehner nohor eej aaw geed zondoo humuus setgel sanaa ed horong mongooroo hohirchood odoo boltol oroh orongui end tend honoro ywj bain shuu dei hooe 76 m#laa ard tumenchin suurch bn vid narluu ergeed 1 haraach
Луйвөр зүгээр энгийн зүйл болжээ.