Нийгэм мэдээ
Танилц: Зургаа, долдугаар сард болох аялал жуулчлалын эвентүүд

Иргэдийн аялал зугаалгаар явдаг цаг үе ирсэнтэй холбоотойгоор 2024 онд зохион байгуулах аялал жуулчлалын эвентийн жагсаалтыг БОАЖЯ-наас танилцуулцсанаар хүргэж байна.
Зургаадугаар сард:
- 14-16-нд “Asia folk-2024” Азийн хотуудын урлаг, гар урлалын наадам болно.
- 22-23-нд Улаанбаатар хотноо волейболын олон улсын тэмцээн,
- 22-29-нд Өмнөговь аймагт “Монгол говь” 225 км-ын олон улсын, олон өдрийн гүйлтийн тэмцээн,
- 27-30-нд Бодибилдинг фитнесийн Ази тивийн аварга шалагруулах тэмцээн,
- 28-30-нд “Улаанбаатар их дуулга-2024” гранд слам тус тус болно.
Долдугаар сард:
- 1-5-нд “Этүгэн-2024” олон улсын контемпорари арт фестиваль,
- 1-5-нд “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн,
- 1-27-нд Архангай аймагт АРА фестиваль,
- 9-15-нд Баян-Өлгий-Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Дундговь-Улаанбаатарт “Торгоны зам-2024” олон улсын авто ралли,
- Улаанбаатарт U15. U20 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,
- 4-7-нд Улаанбаатарт “Play time” олон улсын хөгжмийн наадам,
- 8-9-нд Монголын Эдийн засгийн чуулган-2024,
- 20-нд АРА фестиваль /The Hu, Rec On, Metronome, Fire, Aravt, Vatame, Monte Blu, BlindFold, Avecnium, Antronum, Kikiki зэрэг хамтлаг тоглоно/
- 26-28-нд Булган аймагт “Бүх дэлхийн Алтаргана-2024” олон улсын 15 дугаар наадам,
- 22-нд чөлөөт нислэгийн “Азийн цом-2024” тэмцээн,
- 20-27-нд Монгол туургатан олон улсын хүүхдийн Х наадам,
- Улаанбаатарт Олон улсын харваачдын тэмцээн тус тус болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.