Нийгэм мэдээ

Г.Мишээл Азийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцож, тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, есдүгээр ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ.

Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагчид өрсөлджээ. 

Шинжлэх ухааны хичээлүүдийн чиглэлээр жил бүр Олон улс, бүс нутгийн хэмжээнд олимпиадууд зохион байгуулагддаг юм. Тухайлбал, Азийн физикийн олимпиад(APhO), Менделеевийн нэрэмжит химийн олимпиад(MChO) зэрэг тэмцээнүүдэд жил бүр 20-28 улсын баг оролцдог байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button