УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоёр дүүргийн намын даргын хоршил

Сонгуулийн сурталчилгаа эхлээд зургаа дахь хоногтоо үргэлжилж буй. УИХ-ын сонгуулийн X тойрог Чингэлтэй, Сүхбаатарт ЦХХХ-ны сайд Н.Учрал, Чингэлтэйн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын хамтрал хүчтэй байна.

Тэдний хэн хэн нь дүүргийн намын хорооны дарга. Н.Учрал Сүхбаатарынх, Н.Батсүмбэрэл Чингэлтэйнх. Энэ утгаараа хоёр дүүргийн намын дарга нар рейтинг өндөртэй байж, сурталчилгаагаа базаж чадаж байна гэж харагдав. МАН-ын багийн нэгдмэл байдал бусдаасаа илүү байна.

ЦХХХ-ны сайд Н.Учралын хувьд, цахим шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлуудаараа рейтинг өндөртэй байгаа. Засгийн газрынхаа хэд хэдэн бодлогын асуудалд орж, ажилласан. 

Харин Н.Батсүмбэрэлийн хувьд нийслэлийн дүүргүүдээс хамгийн олон ажил хийсэн Засаг даргаар нэрлэгдэнэ.

Энэ утгаараа МАН Засаг дарга нарт тодорхой боломжууд олгосны нэгийг нь Н.Батсүмбэрэлд өгөв. Түүний хувьд аж ахуйн хийгээд улс төрийн ажлыг зэрэгцүүлэх бололцоотой, өсөх ирээдүй бүхий залуу улстөрч гэдгээ энэ албан тушаалд батлан харуулсан. Чингэлтэйчүүдэд нэгэнт танигдсан кандидат.

Түүний удирдсан дүүрэг ил тод байдлаараа 100 хувийн үнэлгээ авч чаджээ. Дүүргийнх нь ногоон байгууламж нь нийслэлийн хэмжээнд тэргүүлсэн. Мөн гэрэлтүүлгээ илт сайжруулж, 11079 гэрэлтэй болчихсон аж. Эрүүл мэндийн байгууллагуудын бүтээн байгуулалтууд нь өргөжиж, шинэ эмнэлэг барих газраа ч чөлөөлж авсан байна. Хамгийн чухалд тооцогдох боловсролын байгууллага тэр дундаа багш нарыг дэмжих ажлуудыг тасралтгүй хийжээ. Цэцэрлэгүүдээсээ ч гар таталгүй дэмжиж, бүгдийг нь олон улсын хөтөлбөртэй болгосон гээд амжилтууд нь хөвөрч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Учрал СХД ээс урвасан урвагч эр хүн юм бол хуучин тойрогтоо үзэх байв хулчгар гар зальжин

Зочин
Зочин

Сайхан худлаа ярих юм аа. Утаанд хэдэн хүн амь үрэгдэв,хэдэн хүн хорт хавдар тусав.

Зочин
Зочин

Учрал гишүүний цахим хөгжлийн талаар хийж буй ажил үр өгөөжтэй харагдаж байгаа

Зочин
Зочин

залуудыг дэмжээд эхлүүлсэн ажлых нь үр дүнг үзэх нь зүйтэй

Зочин
Зочин

Ugaasa manai AN amjihguin ble, bugd buugaad ugsun manai Bolormaa darga l nemegdeh bh

Зочин
Зочин

Uhuulagchidaa ch negdej avch chadahgvi, tus tusdaa geed heden tiishee hubaagdsan manai Svhiin AN tarval taarna

Зочин
Зочин

Учрал гишүүн их сүрхий хүндээ

Зочин
Зочин

МАН-нь АН-с ахай илүү шүү илүү...

Зочин
Зочин

Ene uda man songot uur alga an bol daraagiin Ukraine gesen songolt an songoj ba gebel Ukraine tug dalbaa duremt hubtsas uls oron oo suitge

Зочин энэ төр болжээ одоо огцрооч
Зочин энэ төр болжээ одоо огцрооч

Гүй мөн схйн сулалжээ таааасан 100 мяншах төшрөгтйн бүртгэлээр тэгж харагдаж байнаа даа

Зочин
Зочин

Нохой 7

Холбоотой мэдээ

Back to top button