Top StoriesУлс төрийн мэдээ

Тэдний факт #1: Нүүрсний хулгайд холбогдсон нэр дэвшигчдийг сануулъя

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацаанд, нэр дэвшигчдийг мартан сайшаасан эерэг контент нийгмийн сүлжээнд давамгайлдаг. Гэвч тэдний урьд өмнөх хугацаанд хийсэн ажлаас гадна холбогдсон факт, асуудлыг нь ч сануулж байх учиртай. Энэ нь сонгогчдод олон талт дүгнэж, зөв сонголт хийхэд тустай.

Энэ үүднээс, эхний удаа нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдож, нэр нь зарлагдаж явсан нэр дэвшигчдийг сануулж байна. Тэдний зарим нь яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ч түдгэлзүүлэхэд хүрч байсан. Харин зарим нь АТГ-аас зарлуулсан ч холбоо хамааралгүй гэдгээ хожим нь нотолсон жишээтэй.

Зүгээр л факт, үйл явдал сануулъя.

Нэг: А.Адъяасүрэн

УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас, 1-р тойрогт (Архангай, Өвөрхангай, Баянхонгор) А.Адъяасүрэн нэр дэвшиж байна.

Тэр 2020-2024 оны парламентад Баянхонгор аймгийг төлөөлөн суухдаа нүүрсний асуудалд хамгийн ил тод бөгөөд ойлгомжтой холбогдож байсан. Нүүрсний хулгайн гэх хэрэг ил түвшинд сөхөгдөхөөс ч өмнө түүний авлигын асуудлыг олон удаа бичсэн.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад ойр нөлөөллөөр дамжуулан хэргээ царцааж амжсан гэгддэг А.Адъяасүрэнг яллагдагчаар ч татсан. Гэвч тогтоолтой танилцахгүй явсаар парламентын хугацааг дуусгасан нэгэн.

Тэрбээр нүүрс тээврийн бизнестэй эрхэлж байв. Ингэхдээ С зөвшөөрөл авах зорилгоор АТҮТ-ийн албан тушаалтанд хахууль өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Түүний хэргийг НПГ-ын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгосон удаатай. Сүүлд хэргийг сэргээж, яллах дүгнэлт үйлдсэн.

Өдгөө А.Адъяасүрэн нүүрс тээврийн “Тэнгри транс групп”, “Сан тээвэр групп”, “Баянговь транс” компаниудын бүртгэлээс нэрээ хасуулсан байгаа.

Хэрэг нь ийн ил тод ч УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал сөхөгдөөгүй, шүүхэд шилжүүлсэн нүүрсний гэх тодотголтой хэргүүдэд ч багталгүй, сугарч үлдсэн юм.

Хоёр: Н.Наранбаатар

Харин МАН-аас 7-р тойрогт (Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр) нэр дэвшиж буй Н.Наранбаатарыг хоёрдугаарт нэрлэж болно. Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах саналыг УЕП хүргүүлсэн ч УИХ-ын гишүүд хамгаалж үлдсэн юм.

Хуулийн байгууллагаас түүнийг яллагдагчаар татан шалгах явцдаа 16 объектыг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудаж байцаалт авсан байдаг. Улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн ч нэг тийш болоогүй өдийг хүрсэн.

Н.Наранбаатар нь “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил, Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил ажилласан.

Том, жижиг Тавантолгойд хоёр сэжмээр холбогддог. Жижиг Тавантолгойд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд өөрийн 10 жилийн найз С.Мөнхбаяр гэгчийг ТУЗ-ийн гишүүнээр томилсон. 2017 онд ТУЗ-ийн дарга болгосон. Дахиад 2017 онд мөн 10 жилийн найз Д.Батзоригийг ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. Өөрийн хүмүүсийн сүлжээг "Тавантолгой" ХК-д байрлуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлийг хуулийн байгууллага шалгасан.

Харин том Тавантолгойд төрсөн дүү Н.Очгэрэлээр холбогддог. Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-уудыг хамтран эзэмшинэ, эдгээр нь нүүрс тээвэрэрлэдэг.

“Хос тамга групп” ХХК-иар дамжуулан “Оюут болор эрдэнэс” ХХК-д ч хувьцаа эзэмшдэг бөгөөд энэ нь Өмнөговь аймагт нүүрс угаах үйлдвэр барьж буй. Ингэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг нь тогтоож байв.

Мөн “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын авлигын хэрэгтэй ч өөр нэгэн төрсөн дүү Н.Наранбатаар холбогддог юм.

Гурав: Р.Сэддорж

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж АН-аас, дээр дурдсан Н.Наранбаатарын хамт 7-р тойрогт нэр дэвшиж байна.

Нүүрсний сонсголын үеэр түүнийг гэрчээр дуудсан. Сүүлд ашигт малтмалын лицензийн нээлттэй сонсголд дуудсан ч ирээгүй.

Тэр бол "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хүн гэдэг нь намтраар батлагддаг. 2002 онд дээд боловсрол эзэмшингүүтээ "Ажнай корпораци”-д маркетингийн албаны даргаар ажилд орж байв. 2004 онд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болоход туслах нь болж, 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход мөн л туслах, зөвлөх болжээ.

Харин Д.Бат-Эрдэнийг хүчирхэг явах цагт орон нутгийн Тавантолгойг удирдсан. 2010-2013 онд хамаарах эл огноонд тэр өөртөө 350 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосноос гадна мөргөцгийн асуудалд нэр холбогддог. Тухайлбал, хилээр хоосон машин гаргах замаар БНХАУ-д 379 мянган тонн нүүрс зарсан гэх хэрэгт Д.Бат-Эрдэнийн хамт шалгагдсан. 2013 оноос хойших огноонд дахин 390 мянган тонн нүүрсний асуудлаар ч шалгуулсан.

"Ажнай" Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татсан. Харин Р.Сэддоржийг түүнтэй уулзахыг хориглон шалгасан ч хэрэг нэг тийш болоогүй.

Одоо тэр Өмнөговь аймагтаа нэр дэвшиж байна.

Дөрөв: Ш.Адьшаа

Дараагийн нэр дэвшигч бол Ш.Адьшаа. 2020-2024 оны парламентыг АН-аас төлөөлөөд, одоо УИХ-ын 10-р тойрогт (Увс, Ховд, Завхан, Говь-Алтай) дэвшиж явна.

Ш.Адьшаа олон удаа өөрийгөө нүүрсний гэх хэрэгт холбоо, хамааралгүй хэмээн ярьж байсан.

Гэвч "Гаалийн Адьшаа" тодотголтой тэрбээр "Алтанговь транс" ХХК-ийг (эхнэр Я.Саранчимэг дээр бүртгэлтэй) үүсгэн байгуулж, Цагаан хад суурьшлын бүсэд газар аван, гаалийн хяналтын бүс болгосон. Улмаар 2011 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, нүүрс ачиж, буулгах талбайн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

Харин 2012 онд тус компаниа "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хүмүүс гэх Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал нарт худалдсан.

Мөн тэр эзэмшдэг "Ази групп" ХХК-иар дамжуулан "Шанд ложистик" зэрэг хэд хэдэн компанитай. "Шанд ложистик" нь Дорноговь аймагт нүүрс ачиж буулгах талбайтай. Тус компанийн гол хувьцаа эзэмшигч Б.Энхсайхан бол Ш.Адьшаагийн хамт сан, ТББ удирдаж явсан нэгэн. "Шанд ложистик"-оор дамжин хилээр гарсан нүүрсний хэмжээ их.

2020 онд тус терминалаас 3326 вагоноор 221 мянга 179 тн нүүрс, 2021 онд 3350 вагоноор 236 мянга 785 тн нүүрс, 2022 онд 3600 вагоноор 238 мянга 680 тн, 2023 онд 1345 вагоноор 89 мянга 846 тн нүүрс БНХАУ руу гарсан байдаг.

Ш.Адьшааг гэхдээ АТГ-аас шалгаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал ч сөхөгдөөгүй. Гэхдээ сонсголд дуудагдаж, дээрх хүрээний мэдээлэл нь анхаарал татаж байсан.


Өөрөөр АТГ-аас нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан зарласан Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, УИХ-ын гишүүнээс эл асуудлаар эгүүлэн татагдсан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар энэ удаа дэвшээгүй байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2024 13:29

Өмнөхийг мартаад байна таминь ээ

Зочин
Зочин
6 сар 17, 2024 14:10

Дан АН-ынхан

Зочин
Зочин
6 сар 17, 2024 14:28

Наранбаатар чимээгүй байжыж эвгүй гар байх нь ээ

Зочин
Зочин
6 сар 18, 2024 20:36
Reply to  Зочин

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАРГА НАР БҮГД Л АЖНАЙН ТОДОТГОЛТОЙ УИХ ЭРХЭМ ГИШҮҮН Д БАТЭРДЭНЭ ГУАЙ ХАРЦААР Л ХӨДӨЛДӨГ Ш ДЭЭ ЯМАР САЙНДАА УЛСЫН БАЯР НААДМИЙГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙНХАН ЗӨВВХӨН УИХ ЭРХЭМ ГИШҮҮН АЖНАЙН ТОДОТОГЛТОЙ Д БАТЭРДЭНЭД ЗОРИУЛСАН НААДАМ Л БОЛДОГ Ш ДЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГ МОНГОЛ УЛСААС ТУСГААР ТОГТНОСОН Д БАТЭРДЭНЭ ГУАЙ ХААНТ УЛС ШҮҮ ДЭЭ МОНГОЛЫН ТЭНЭГ МУЛГУУ АРД И РГЭД НЬ МЭДЭХ Ч ҮГҮЙ БИЗ

Зочин
Зочин
6 сар 18, 2024 07:54
Reply to  Зочин

Харин тийм! Царай нь угаасаа хулгайчийн царайтай юм?

Зочин
Зочин
6 сар 17, 2024 14:32

түй2

Зочин
Зочин
6 сар 17, 2024 14:45

жинхэнэ факт байна даа

Зочин
Зочин
6 сар 17, 2024 14:57

луйварчид

Bujin
Bujin
6 сар 18, 2024 04:02

Naranbaatariin tsarai unen sejgiin, bombognoson sonin tsaraitai,pyyh

Зочин
Зочин
6 сар 18, 2024 20:32

уих ЭРХЭМ ГИШҮҮН АДЬШААГ МЭДЭХ ЮМ БАЙНА АЛЬ 1997*1998 ОНЫЕ ҮД Л ТЭРБУМТАН АДЬШАА ГЭДЭГ БАЙСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГААЛИАС Л ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХЭЭР БАЯЖСАН ЭТГЭЭД ДЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙАРД ИРГЭПИЙН ХАЛААСЫГ БҮРЭН СЭГСЭРСЭН ЭТГЭЭД ДЭЭ

Зочин
Зочин
6 сар 18, 2024 21:00

2010-2013 ОНЫ ХООРОНД УУРХАЙГААС 379000 ТОНН НҮҮРС ГЭНЭТ УУРШИАД АЛГА БОЛСОН ГЭЖ БАЙГАА 379000 ТОНН НҮҮРСНИЙ МӨНГӨ УИХ ГИШҮҮН Д БАТРЭДЭНЭ С СЭДОРЖ ХУЧИН ЗАСАГ ДАРГА БАЙСАН ОДОО ТУС АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА Б БАДРАА ГЭГЧ ЭТГЭЭД ХЛАСАНД Л ОРСОН ХАРИН 2013-2017 ОНЫ ХООРОНДОХ 390,000 ТОНН НҮҮРС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАРГА НАРЫН БОЛОН ТЭДНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХАЛААСАНД ОРСОН ҮР ДҮНД ӨМНӨГОВЬ АЙМАГТ СҮҮЛИЙН ҮЕД ОРОН СУУ БУЮУ БЕТОН ШИРЭНГЭН ОЙ БОЛГОН ХУВИРГАСАН БАЙГАА ЮМ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БАРИГДАЖ БАЙГАА БҮХ ОРОН СУУЦНУУД НҮҮРСНИЙ ХУЛГАЙ МӨНГӨӨР БОССОН ГЭДГИЙН МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ МОНГОЛЧУУДААА

Зочин
Зочин
6 сар 18, 2024 21:12

САЯХАН НҮҮРСНИЙ СОНСОГЛООР ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА НЭХИЙТ ЭХ ОРОН ГАЗАР НУТГАА ХЯТАДУУДАД ДАМЛАН ЗАРСАН МАНЬ НЭХИЙТИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СЭДДОРЖ ТОМИЛСОН ЮМ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА Б БАДРАА ГЭГЧ ЭТГЭЭД ОДООГИЙН ЗАСАГ ДАРГА СЭДДОРЖ НЭХИЙТ НАР БОЛ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЯТАДУУДАД ЗАРСАН ДЭЭР НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР ӨМНӨГОВЬ АЙМГИЙЗАСАГ ДАРГА БАЙСАН ЭТГЭЭДҮҮД БҮГД НҮҮРСНИЙ ХУЛГАЙ МӨНГӨӨР ХУВЬДАА ХАУС ХУВИЙН ОРОН СУУЦНУУДТАЙ БОЛСОН БАЙГАА ЮМ

Зочин
Зочин
6 сар 18, 2024 21:21

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА Б БАДРАА НЬ НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН БАРАГ МАРГААШ ХИЛ ДАВААД ОРГОН �######�Ж АМЖСАН БАЙГАА ЮМ МЭДСЭЭР БАЙЖ ТАВИАД ТУУЧИХАДАГ ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН БУРУУ ТЭР АРДАА МАШ ТОМ АРТАЙ БАЙЖ ТААРЧИХЛАА ДАА ЯГ Л УДААН ЖАРГАЛ САЙХАНБИЛЭГ НАР ШИГ ТАВИАД ТУУЧИХСАН МАНЬ БАДРААГ ХАА НЭГТЭЭ АРЛЫН ОРОНД НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР ШАЛДАН ОХИД ХҮҮХЭН ТЭВРЭЭД ТАНСАГЛАЖ СУУГАА

Холбоотой мэдээ

Back to top button