ЦЕГ: Шарын голд амиа алдсан залуус ухуулагч биш, төгсөх ангийн сурагчид байсан

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутаг “Задгай” гэдэг газарт аялж явсан таван хүний хоёр нь тогтоол усанд живж амиа алдсан талаар бид өмнө мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодрууллаа.
Тэрбээр, "Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Нийгмийн сүлжээнд намын ухуулагч гэсэн мэдээлэл яваад байна. Бидэнд одоогоор ухуулагч гэсэн мэдээлэл байхгүй. Урьд шөнө 12 дугаар ангиа төгссөн хүү таван найзуудтайгаа явж байгаад усанд осолдсон байна. Урьдчилсан байдлаар хиймэл нуур руу шумбах гэж ороод осолдсон байх магадлалтай. Одоо бол шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ззсс Булангаар дүүрэн сонгуулиа өмөөрчихжээ
Зсс булайгаар дүүрэн сонгуулиа өмөөрчихжээ Энэ жил сонгууль хэрэггүй ээ Шударга ард гарч шууд тохинуулах хэрэгтэй Эцсийн найдвар Хүрэлсүх байсан Юу ч хийхгүй нь тодорхой болсон Монголчуудын найдвар дууссан