Нийгмийн

"Elite Model Look"-ийн шилдэг 40 оролцогчид хоёр монгол модель багтжээ

Дэлхийн хамгийн том, шинэ залуу загвар өмсөгчдийг олон улсад таниулах зорилготой "Elite Model Look" зохион байгуулагдаад хэдийн 40 жилийг ардаа үджээ. Тэд энэ ойн баяраараа дэлхийн өнцөг булан бүрээс дараагийн нүүр царай болгох моделио хайж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ. Уг шалгаруулалтын шилдэг 40 модель дунд Enkhju, Yondo нар шалгарсан байна.

Тодруулбал, “Чех Улсын нийслэл Прага хотод болсон Дэлхийн хамгийн алдартай шинэ загвар өмсөгчдийн тэмцээн "Elite Model Look" 40 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 40 оролцогч Прага хотод цугларчээ. Уг шилдгүүд дунд "Enkhju, Yondo" гэсэн хоёр монгол модель багтжээ.

Шалгаруулалтад "Эмэгтэйчүүд 13-23 насны, 170 см-ээс дээш өндөртэй байх. Харин эрэгтэйчүүд 15-25 насны 183 см-ээс дээш өндөртэй байх. Мөн тухайн нөхцөл байдал хурдан хувирах чадамж" зэргийг харгалзан үзэж, шилдгүүдээ тодруулсан байна.

Шалгаруулалтын эмэгтэйчүүдийн төрөлд Мозамбик улсаас оролцсон Micklate байсан бол эрэгтэй төрөлд Итали улсаас оролцсон Imade нар тус тус тодорсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button