Нийгэм мэдээ

Ногоон байгууламж, явган хүний замд машинаа байрлуулсан жолооч нарыг торгожээ

Цахим орчинд энэ оны 05 дугаар сарын 29-өөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд “Зөвхөн Монголд л харах боломжтой” зэрэг гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хорооллын дунд байх ногоон байгууламжид тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, О нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд тус бүр Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35-д зааснаар тус бүр 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

200k бишүү 20к торгууль мөн үү. Таслан зогсооё гэвэл дорвитойхон торгууль тавимаар...

Алдар
Алдар
Reply to  Зочин

эхлээд зогсоолын бэлдмээр бхын. Зогсоол байхад тэгж байв�##� өөр шүү

Зочин
Зочин

Торгох гэж зогсоол хийхгүй байгаа

Бииии
Бииии

Хахаха, 20 000 төгрөгөөр торгоод байхдаа яахав дээ.

Зочин
Зочин

Зөв зөв явган болон. Гарц хааж авто машинаа байрлуулсан хүмүүсийг 50000 т торгох хэрэгтэйшүү

иргэн
иргэн

Ухамсар нь ,00, мөн хүн хүндлэх ёс 0 сайн торгоод л байхаас !!!!!!!!

Back to top button