СПОРТ

Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар Парисын олимпод хэсгээ толгойлж барилдана

Дэлхийн бөхийн холбооноос Унгарт болсон Олимпын чансааны тэмцээний дараа Парисын Олимпын наадмын өмнөх сүүлийн чансаагаа гаргалаа.

Шинэ чансаагаар 65 кг-ын жинд эрхээ авсан гавьяат тамирчин Т.Тулга 25 дугаарт эрэмбэлэгдсэн бол 86 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ 13 дугаарт жагслаа. Харин 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл дэлхийн чансаанд эрэмбэлэгдсэн 70 тамирчны тоонд багтсангүй.

Чансаанд Олимпод оролцох эсэх нь шийдэгдээгүй байгаа ОХУ-ын Завур Угуев (57 кг), Заурбек Сидаков (74 кг), Абдулрашид Садулаев (97 кг) нарыг ч багтаасан байна. Хэрэв Олимпод оролцвол хэсэг толгойлох бөгөөд эцсийн шийдвэр энэ сарын 20-нд гарах аж. 

Олимпын наадамд зодоглох манай таван эмэгтэй тамирчнаас хоёр нь дэлхийн чансааны дэд байрт жагслаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Түүнчлэн 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон 13-т бичигдэв. Харин 53 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар эрэмбэд багтсангүй. Э.Даваанасангийн хувьд үндсэн жин буюу 72 кг-д гуравдугаарт жагссан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button