Цагдаагийн хошууч, дуучин Г.Төртулга буюу Teeyo: Би таван жил л уран бүтээлээ хийнэ

Нэгэн цагт “Хосуудад”, “Миний Амирлан”, “Ирэх өдрийн мэнд” зэрэг дуугаараа олон танигдаж, карьераа эхлүүлж байсан Цагдаагийн хошууч, дуучин Г.Төртулга буюу Тeeyo-той ярилцлаа.
Түүний хувьд тэртээ 2007-2013 он хүртэл дуу хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг харуулсан уран бүтээл хийж байсан. Гэсэн хэдий ч удалгүй ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж нэлээдгүй жил урлагийн салбараас завсарлага аваад байсан билээ.
Үзэгч, сонсогчид Тееуо-г зөвхөн дуучин гэдгээр нь мэдэхээс биш цагдаагийн хошууч гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэрбээр ЭЕШ-ын үеэрээ дуучин эсвэл цагдаа гэсэн мэргэжил сонголттой нүүр тулж байсан бөгөөд гэр бүлийнхээ залгамж халааг үргэлжлүүлэхээр цагдаа мэргэжлийг сонгожээ.
Учир нь түүний гэр бүлийнхэн нь бүгд цэрэг цагдаагийн мэргэжилтэй бөгөөд энэ нь түүнийг цагдаагийн мэргэжил рүү хөтөлсөн аж.
Ингээд 14 жилийн турш цагдаагийн байгууллагад ажилласан түүний мэргэжил, уран бүтээлийн талаар ярилцсанаа хүргэж байна.
Видео ярилцага:
-Дуулахаас гадна спортоор хичээллэдэг байсан. Олимпын Таеквондогийн төрлөөр улсын долоон удаагийн аварга болж байсан-
-Багадаа урлагаас гадна спортдоо их мундаг хүүхэд байсан юм билээ. Ярилцлагаа бага наснаас тань эхэлье.
-Би багаасаа л урлаг спортод их дуртай хүүхэд байсан. Зургаан настайгаасаа эхлээд олимпын таеквондогийн спортоор хичээллээд ололт, амжилт их гаргаж байсан. Энэ төрлөөрөө улсын долоон удаагийн аварга болж байсан л даа. Спортынхоо хажуугаар 2007 оноос дуу, хөгжмийн ертөнцтэй холбогдож эхэлсэн байдаг.
Тухайн үед ая зохиолгоно гэж байгаагүй болохоор интернэтээс боломжтой бүх аяыг цуглуулж байгаад түүн дээрээ үгээ өөрөө бичээд дуугаа гаргадаг байсан. Тэгж явж байгаад 2007 онд хамтлагтай болоод уран бүтээл хийж эхэлсэн дээ.
Анх 2007 онд “Репперс” гэдэг хамтлагаараа “Харуусал” нэртэй дуу хийсэн байдаг. Тухайн үед 10 жилийн хүүхдүүд байсан болохоор чадахаараа л хамтлагаараа 7-8 дуу хийж байсан юм байна. Харин түүнээс хойш оюутан болоод хоёрдугаар курстээ анхны бие даасан соло уран бүтээл болох “Ирэх өдрийн мэнд” дуугаа хийгээд юүтүбт байршуулж байсан даа.
-Тэгвэл спортоор арвин их амжилт үзүүлжээ?
-Олимпын таеквандо нь олимпод орсон төрөл гэдгээрээ онцлогтой. Монголд анх 1992 онд орж ирж байсан юм билээ. Анхдагч тамирчид нь бүгд миний багш байдаг.
Би олимпын таеквондо гэдэг спортоор 1999 оноос хойш хичээллэсэн. Энэ хугацаандаа улсад олон удаа түрүүлсэн байдаг юм. Олон улсын чанартай тэмцээн уралдаанд орж алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Мөн Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан. Тэрний минь үр шимд ОУХМ гэдэг цолоор шагнагдсан. Одоо таеквондоодоо дөрвөн дан хар бүс цолтой.
Одоо бол дасгалжуулагч, шүүгч чиглэлээр явах сонирхолтой байгаа.
-Оюутан байхдаа үерхэж байсан охиноосоо салаад "Хосуудад" дууны үгийг бичиж байсан. Сэтгэлээс гарсан дуу хүнд их хүрдэг юм билээ-

-”Хосуудад” дуу нь залууст маш ихээр хүрсэн шүү дээ. Энэ дуу бүтсэн түүхээсээ хуваалцаач?
-”Хосуудад” дуу 2013 онд зохиогдож байсан. Энэ дууг найзынхаа студиод бичүүлж байсан л даа.
Түүхийг нь ярихад, “Би оюутан байхдаа нэг буудлаас нөгөө буудал руу автобусанд сууя ч гэхгүй их алхдаг хүүхэд байсан. Яагаад гэвэл автобусанд суухаас илүү алхаж байхад их олон зүйл бодогддог. Тэр хугацаандаа аяа сонсонгоо үгээ төсөөлөөд боддог байсан л даа. Ингээд бодсон үгээ тухай бүрдээ утсан дээрээ бичээд л хадгалаад явдаг байлаа.
Тэгж явж байгаад оюутан байхдаа нэг охинтой л үерхсэн юм шиг байгаа юм. /инээв/ Тухайн үеийн үерхэл бол их нандин, гоё үерхэл байлаа шүү дээ. Тэгээд л нөгөө охиноосоо салаад энэ дууныхаа үгийг бичиж байсан.
Ер нь сэтгэлээс гарсан дуу хүнд хамгийн их хүрдэг гэдэг шүү дээ. Тийм учраас тухайн үеийн сэтгэлээс гарсан миний үгс энэ дууг бүтээсэн юм даа.
Энэ дуунд бол анхнаасаа найдвар тавиагүй байсан. Учир нь тухайн үеийн эмоци, сэтгэл хөдлөлөөрөө зохиож, хийж байсан дуу болохоор хүмүүсийг нээх сонирхож сонсохгүй байх гэж бодсон. Гэтэл яагаад ч юм хүмүүст их хүрээд, төсөөлөөгүй хандалтыг авч чадсан.
-Тухайн үед хүн болгон л хип хоп урсгалаар дуу хийж, сонсдог байсан даа?
-Тийм ээ. Миний үед хүүхэд болгон л хип хоп урсгалын дууг сонсдог байлаа. Би болохоор багадаа “Ice Top”, “Digital”, “S&I”, “Татар” зэрэг хамтлагуудыг бүгдийг нь л сонсдог байсан.
Тухайн үед Татар хамтлагийн фен клуб гэж байдаг байлаа. Уг клубийн цугларалтад хамтлагийнхаа Тука гэдэг залуутай хэд хэдэн удаа очиж байсан.
Тэр цаг үеэс л Татар хамтлагийг сонсоод толгой, сүүл холболт гэж юу байдгийг ерөнхийдөө мэдэж авсан. Удалгүй өөрөө дууны үгээ бичиж сурч байсан. Цаашлаад маш их ном уншиж, гадаад дотоодгүй бүх дуунуудыг сонсож эхэлсэн.
-Өмнө нь байсан хамтлагийн гишүүд нь одоо уран бүтээлээ хийж байгаа юу?
-Бид оюутан болоод л өөр өөрсдийн замыг хөөсөн. Тэндээс яг дуулж үлдсэн нь би л байгаа. Гэхдээ нөгөө хоёр гишүүн маань одоо бол эргээд дуулж эхэлж байгаа. Нэг нь саяхан надтай хамтарч нэг дуу хийсэн. Удахгүй цацна даа.
-Тухайн үед танигдаад эхэлж байсан хэр нь яагаад цагдаа болохоор шийдсэн бэ?
-Тухай үед мэргэжил сонголтоо маш их бодсон. Энэ мэргэжлээ сонгочхоод үнэхээр их харамссан үеүд ч байсан. Яг 10 жилээ төгсөөд ЭЕШ өгөөд сургуулиа сонгох үед би СУИС болон Цагдаагийн академид бүртгүүлчихсэн байсан.
Тэр үед би юу гэж бодсон бэ гэхээр, “Тухайн үеийн урлагийн хүмүүст урлагаар амьдралаа авч явж чадаж байна уу” гэдэг дээр их эргэлзсэн. Яг одоо бол урлаг бол маш хүчтэй болсон байна шүү дээ. Ийм том зах зээлийн хэмжигдэхүүн болно гэж төсөөлж хараагүй гэсэн үг л дээ. Тийм болохоор мэргэжил сонголт дээрээ “Тогтсон цалинтай, ирээдүйтэй, карьертай, мөн түүнээс гадна аав, ах хоёрынхоо мэргэжлийг үргэлжлүүлэн авч явна гэсэн утгаар цагдаагийн хүн болохыг сонгосон доо.
-Миний гэр бүл-Миний бахархал-

- Гэр бүлийн гишүүд нь бүгд цэрэг цагдаагийн хүмүүс гэлээ. Их л цаг завгүй хүмүүс байдаг байх нь?
- Манайх гэдэг айл ам бүл тавуулаа.Манай аавыг Д.Гантөмөр гэдэг. Цагдаагийн дэд хурандаа цолтой. Цагдаагийн дотоод хэргийн их сургуульд насаараа багш хийсэн. Мөн таеквондогийн ОУХМ цолтой, чөлөөт бөхийн спортын мастер мундаг хүн байдаг.
Харин миний ах ДХИС-д багшлахын зэрэгцээ Шүүхийн шийдвэрийн тусгайд үүргэг гүйцэтгэдэг. Мөн л аав бид хоёртой адилхан таеквондогийн спортоор хичээллэдэг ОУХМ цолтой залуу байдаг.
Манай бэр эгч бол Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин олимпын хүрэл медаль, дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальтай М.Уранцэцэг гэж мундаг тамирчин хүн бий.
Мөн охин дүү минь ДХИС-ийг төгссөн. Одоо Солонгос Улсад магистрт суралцаж байгаа. Манай ээж бол энэ гэр бүлийн хамгийн том хүн. Хэдий цэрэг, цагдаагаар яваагүй ч гэсэн энэ салбарт явж байгаа бүх хүмүүс арыг нь найдвартай, баттай дааж явдаг хамгийн нөмөртэй дулаахан хүн байдаг.
Цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг гэр бүлийнхэн хоорондоо орой л уулзацгаадаг. Бүгд л өглөө эрт гараад орой гэртээ ирцгээдэг. Зарим тохиолдолд хонож, өнжих тохиолдол ч бишгүй гардаг. Тийм учраас хагас, бүтэн сайнд ч юм уу эсвэл олдож байгаа амралтын нэг өдөр нь гэр бүлээрээ хоолонд орох, агаар салхинд гарах зэргээр хамт байхыг хичээдэг гэр бүл байгаа.
-Бэр эгч нь манай улсын хамгийн хүндтэй тамирчдын нэг юм байна..?
-Эгчийнхээ жижиг, том гэлтгүй барилдаан болгоныг нь гэр бүлээрээ алгасалгүй үздэг. Яг л өөрсдөө барилдаж байгаа юм шиг, уйлах үед нь уйлж, баярлах үед нь баярлаж, бахархаж зурагтынхаа өмнө шимтэн үздэг. Хамгийн сүүлд олимпоос хүрэл медаль авахад нь маш их баяртай байсан. Яг өөрөө медаль авчихсан юм шиг тийм сайхан, бахархам мэдрэмжийг авч байсан.
- Спорт, урлагийн давуу тал их шүү дээ. Их олон сайн зан чанарыг өөртөө шингээсэн байх?
Спорт, урлаг хоёр нэг зүйлээрээ надад их ижилхэн санагддаг. Юу нь ижилхэн бэ гэхээр, хоёулаа яг л нэг том зорилгыг агуулж байдаг л даа. Гэхдээ тэр зорилго нь өөрийнх нь хүссэн зүйл байдаг. Өөрөө хүсэж хийдэг гэдгээрээ их төстэй. Урлаг дээр бол би үгээ бичээд микны ард дуулж байхдаа тэр өдрийн бүх стресс байхгүй болдог. Харин спорт бол мөн л адил маш их хүсэл эрмэлзэл дээр тогтдог.
Бусад зүйл бол арай өөр л дөө. Зарим ажлаа хийж байгаа хүмүүсийг харахаар ял юм шиг урдах ажлаа хийгээд байдаг. “За би цалин авч байгаа юм чинь энийг хийхгүй л бол болохгүй” гэсэн хандлагатай. Түүнээс биш хүсэл эрмэлзэл байхгүй байна уу даа гэж харагддаг.
Тэгэхээр урлаг, спорт надад хүсэл эрмэлзлэлтэй, тууштай байх зан чанарыг суулгасан юм болов уу гэж боддог доо.
-Мэргэжлийн онцлогоос болж уран бүтээлээсээ завсардсан. Одоо бодохнээ "Завсардах ёсгүй байж дээ гэж их харамсдаг-

-Цагдаагийн ажил бол цаг наргүй хүнд мэргэжлүүдийн нэг. Тэгэхээр энэ их ажлын хажуугаар хоббигоо хөгжүүлнэ гэдэг том даваа гэж харж байна. Таны хувьд хэрхэн ажил, амьдралаа зохицуулж байв?
-Би жилийн өмнөөс цагдаагийн практик байгууллагаасаа ДХИС-д багшаар шилжиж ирсэн юм. Энд багшаар ирсний давуу тал нь ядаж л ажлын цагтаа тарж байгаа. Хуучин практик цагдаад тарна гэсэн асуудал бараг л байдаггүй байлаа. Тийм учраас одоо бол өөрийгөө дуугаа хийх, спортоороо тэмцээн уралдаанд орохгүй ч гэсэн бэлтгэл сургуулилт хийх боломжтой гэж харж байгаа.
-Цагдаагийн мэргэжил бол маш их тэсвэр, тэвчээрийн мэргэжил гэж боддог. Энэ хугацаанд шантрах тохиолдол бишгүй л гарсан байх?
-Цагдаагийн мэргэжил бол миний хувьд маш их хүндтэй алба л даа. Цагдаагийн алба хаагч бол маш том шалгууртай мэргэжил л дээ. Цагдаа байхын тулд маш сайн дэг журам, соёл, цагийн менежменттэй байх хэрэгтэй. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй.
Гэхдээ цагдаагийн байгууллагын бүх хүмүүс мэргэжилдээ мундаг, бүгдээрээ алддаггүй, төгс төгөлдөр хүмүүс бол биш шүү дээ. Ямар нэгэн байдалд эгзэг нь таарвал ямар ч сайн хүн алддаг л байхгүй юу. Яг тэр ганцхан алдаан дээр нь хүмүүс харлуулж, мушгиад байдаг. Зуун удаа хийсэн гавьяаг нь хэн ч дурсдаггүй. Харин нэг удаа алдаа гаргахад л нийтэд бариулж идүүлдэг.
Хуучны цагдаа нар бол сэтгэлийн хаттай. Харин сүүлийн үеийн залуучууд тэр дайралтаас болоод л шантраад гарах тохиолдол маш их байгаад байна.
Миний хувьд дээр дурдсанчлан манай гэр бүлийнхэн бүгд цэрэг, цагдаагийн хүмүүс байдаг. Би тэд нараасаа маш их зүйлийг сурч, энэ мэргэжлийн сайхныг мэдэрсэн учраас ямар нэгэн саад бэрхшээлийг тойроод биш давж гарсаар л өдийг хүрсэн.
-Ингэхэд багшийн мэргэжил хэр санагдаж байна?
-Би ер нь л багш болно гэж их хүсдэг байсан. Манай аав бас багш байсан л даа. Тийм болохоор багшлах их гоё санагддаг байсан. Учир нь хүнд өөрийнхөө мэдсэн, сурсан зүйлийг заах шиг сайхан юм байхгүй гэж боддог.
-Нэг хэсэг уран бүтээлээсээ хол байсан шүү дээ. Энэ хугацаанд сонсогчдоос нь “Шинэ дуу гаргаач ээ гэсэн хүсэлтүүд их ирсэн үү?
-2015-2016 оны үед маш их хүсэлт ирдэг байсан. Тэр болгонд нь “Хийнэ ээ” гэсэн хариултыг өгдөг байсан ч гэсэн их олон жил ажил мэргэжлийн онцлогоос болж хийж чадаагүй, завсардсан. Тэрэн дээр бас өөрийгөө “Завсардах ёсгүй байж дээ” гээд их буруутгадаг.
-Өмнө нь байсан хип хоп, одоогийн хип хоп урсгал хоёр хоорондоо их ялгаатай болсон байна. Тэгэхээр ямар жанраар уран бүтээлээ хийж байгаа вэ?
-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд бол сайн талаараа их өөрчлөгдсөн гэж харж байгаа. Гэхдээ сүүлийн үеийн ихэнх дуунуудын үг ерөөсөө наалдаж өгдөггүй. Угтаа хип хоп гэдэг урсгал бол үгэн дээрээ бүх ач холбогдол өгч дуулах ёстой юм шиг санагддаг. Гэхдээ одоо бол ая нь л гоё байвал тэр дуу гоё мэт санагдуулахаар болчихсон.
Хуучин бол дуу болгон гурван бадагтай, нэг хүний амьдралыг хүүрнэн өгүүлдэг байсан бол одоо бараг нэг бадагтай болоод байна шүү дээ. Ерөнхийдөө дээд тал нь хоёр бадаг, тэр нь нэг бадаг дотроо 12 мөртэй. Хуучны дуунууд бол нэг бадаг нь 16 мөртэй байдаг байлаа.
Миний хүсэж байгаа зүйл гэвэл хамаагүй энэ хөгжлийг нь дагая. Гэхдээ үгийг бол хэзээ ч орхигдуулж болохгүй гэсэн байр сууриа байнгын хадгална гэж бодож явдаг.
-Би таван жил л дуулна. Түүнээс хойшоо продюсероор ажиллах хүсэлтэй байгаа-

-Урлагийн салбартаа буцаад ирлээ. Мэдээж нэг зүйлийг зорьж уран бүтээлээ эргэж хийж байгаа байх?
-Би өөрийгөө таван жил л дуулна гэж боддог. Хуучнаа бодоход бид өөрсдийн гэсэн студитэй болчихлоо. Тэгээд таван жилийн хугацаанд зүгээр л өөрийнхөө дутуу байгаа хүссэн бүхий л зүйлээ хийхийг хүсэж байна. Тэр хугацаанд дуу гаргахад үзэгчид юу гэж хэлэх нь үнэндээ хамаа алга. Гэхдээ яг миний сэтгэл дотор байгаа зүйлийг ойлгох тодорхой хэмжээний хүмүүс байгаа гэж найдаж байгаа. Тэр хүмүүсийн хэлж чадахгүй байгаа зүйлсийг би ядаж нээж өгдөг юм бил үү гэсэн хүсэл байна.
Би цаашдаа ганцхан жанраар явахгүй. Хайрын дуунаасаа гадна хүнд сэдвийн дуунуудыг ч бас хийж байгаа. Энэ таван жилийн хугацаанд нэг цомог гаргана.
-Яагаад заавал таван жил гэж?
-Таван жилийн дараагаас продюсер хийх хүсэлтэй байгаа. Шинэ уран бүтээлчдийг гарган ирж өөрийнхөө хийж чадаагүй зүйлсийг тэр хүмүүсээр дамжуулан хүмүүст хүргэхийг хүсэж байна.
Цагдаагийн алба хаагчид эрт цэргийн гавьяаны амралтдаа гардаг. Тийм ч учраас амралтдаа гарсны дараагаар урлаг руу нэг мөр орох бодолтой байгаа. Тэр дундаа продюсероор ажиллах хүсэж байна. Өөрөө их харамсал тээж байсан учраас залуу хүүхдүүдийг над шиг битгий харамсаасай гэж бодоод тэдгээр хүүхдүүдийн гүүр нь болохыг хүсэж байна даа.
-Таныг уран бүтээлээ идэвхтэй хийж байх үед олны танил хүмүүсээс хамтрах хүсэлт ирж байв уу?
-Тухайн үед олны танил хүмүүсээс нэлээн хүсэлт ирж байсан. Гэхдээ тэр хүмүүстэй хамтрал хийж чадахгүй байх гэж бодоод хүлээж авдаггүй байсан л даа. Одоо ингээд бодоход би цуг дуу хийх минь яав даа, тэнэг байж дээ гэсэн бодол дотроо тээж явдаг. Харин одоо бол хүсэлт тавьсан хүмүүстэй чөлөөтэй хамтраад дуу хийе бодож байгаа.
-Одоо ямар хамтлаг, дуучид сонсож байгаа вэ?
-Би монголоос яг шүтэж сонсдог дуучин байхгүй. Гэхдээ шинэ гарч байгаа бүхий л жанрын дуу хөгжмийг сонсдог л доо. Муу ч бай, сайн ч бай бүх дуунуудыг сонсоод өөртэйгөө харьцуулж хэн нэгнийг шүүмжлэхээсээ илүү өөр дээрээ тулж ажиллаж, харьцуулалт л хийдэг. Гадаад уран бүтээлчдээс бол Kendrick-ийг маш их сонсож байгаа.
-Сүүлд ямар дууг, хэзээ хийв?
-Хамгийн сүүлд "Боломж" гэдэг дуу цацсан. Тэрнээс хойш дөрвөн дуу бэлэн болсон ч цацаагүй, клипээ хийх гээд хүлээгдэж байна даа.
-Таныг уран бүтээлийг шимтэн хүлээж байгаа сонсогчдодоо хандаж хэлэх үг байна уу?
-Намайг дуу хийхэд сонсож ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэсэг хугацаанд уран бүтээл хийгээгүй. Харин одооноос бол шинэ уран бүтээлүүдээ тасралтгүй гаргасаар байх болно. Хийсэн уран бүтээлүүд маань хүмүүст таалагдах үгүйг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бүтээлүүд бүгд миний сэтгэлээс чин сэтгэлээс гарах дуу, уран бүтээлүүд байх болно. Ямар ч байсан миний дууг сонсож байгаа та бүхэн ая хэдий чухал ч гэсэн дуу гэдэг үгэндээ байдаг юм шүү гэдгийг маш сайн ойлгоосой гэж хүсэж байна. Тун удахгүй маш олон дуу, клипээр эргэн уулзъя.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье. Дууг нь хүлээгээд сууж байя аа
Waa ystoi goy duu hiideg bsan shd6 Genet tag bolson ni iim uchirtai baijee kk
Урлагаар явсан бол маш том зүйл л хүлээж байх байсан. Гэхдээ мэргэжилдээ бол мундаг хүн байна шүү
Urnaa gawyatiin duud amjiltiin deediig husey ee
Лаг з�##�уу байна шд. ФБ нь байна уу хха
Gb Teeyo hha
Цагтаа ц�##�гиж явсан юм шүү
дууг нь сонсож эмордог байлаа
Мундаг хүү
Харсан хүү байх чинь ээ
Дууг нь сонсож эмордог байлаа
Монголын цагдаа ажилгүй хоолны савнууд ,дуулж б.а.н.з.а.л.даж явах цагийнхаа хооронд зах.и.а.лгаар ажиллаж авилгаар амьдардаг л.а.л.а.рууддаа
УРЛАГ ХӨӨЖ ЦАГДААГИЙН АЖИЛ АЛБА ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ! АЖИЛ ХИЙДҮҮЛЖ СУРСАН ЭТГЭЭД БАЙНА !
Уран бүтээл ч гэж дээ Гараад л мартагдах юмнууд Жанцанноров гуай нэг ярилцлагдаа гайхамшигтай бүтээл хийлээ та очиж үзээч гэхээр нь үзэхэд юу ч байхгүй гэж ярьж байсан Их харамсангуй хэлсэн шүү
зорилготой сайхан з�##�уу байна ажмилт хүсье цагдаа цэргйин байгууллага хүнийг тэсвэр хатуужилтай болгодог
Цагдаагаа хиигээл яваачдээ