Нийгэм мэдээ

"Үерт өртсөн 45 иргэнийг түр хоргодох байранд байрлуулаад байна"

Завхан аймгийн Улиастай суманд үүсэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн хор уршгийг арилгах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, "Үерт 5 багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулаад байна.

Үерийн хор уршгийг арилгах арга хэмжээнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 210 орчим ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Алба хаагчид нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж,  хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж байна. Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, лаг шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү

Овоохой барьж урсгачихаад орон гэртэй .болдог юм байна

Back to top button