Галд өртсөн "Баян" өндөгний үйлдвэрийн сэргээн босголтод 10 ААН ₮5-50 саяыг хандивлалаа

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин зургаадугаар сарын 04-нд гарсан гал түймрийн уршгаар тус үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй гурван шувуу үржүүлгийн байр, оффисын нэг барилга өртөж, өндөглөгч тахианы 40 орчим хувь нь галд өртсөн байдаг.
Түймэрт өртсөн уг шувууны аж, ахуй нь дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг НВЦ группийн "Баян" өндөгний үйлдвэр бөгөөд дотоодын хэрэгцээний 53 хувийг дангаараа хангадаг. Мөн өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай үйлдвэр юм.
Тэгвэл галд өртсөн Баян өндөгний үйлдвэрийн сэргээн босголтод Жүр Үр, Еmart, Түмэн шувуу, Алтан Хажир, НВЦ дистрибьюшн, MiMo Minarals Of Mongolia, Барс 1,2 бөөний төвийн хамт олон, Төв аймгийн Баянчандмань сумын “Одод” хүүхдийн цэцэрлэг, НВЦ Фүүдс зэрэг хувь болон албан байгууллага ААН-үүд ₮500 мянгаас эхлэн 50 хүртэлх сая төгрөгийг хандивлаад байгаа аж. Мөн мөнгөн дэмжлэгээс гадна улаан буудай, өндөгний цаасан үүр гэх мэтчилэн материаллаг зүйлийг ч мөн хандивлаад байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Овоо шдээ!!
Нийслэлчүүдээ тэжээдэг үйлдвэр юмсан, ашгүй дээ
Дахиад хандив нэмэгдэх байхаа
Энэ Номин, MCS, МАК, Алтан тариа нар яасан бэ. Үндэсний баялаг бүтээгч гээд цээжээ дэлдээд байдаг ш дээ. Хандивт нэгдээч. Ард иргэд Баян өндгийг худ�##�дан авч нэмэр болж байгаа шүү.
Барс захын яндан Амараа мөнгө өглөө гэж үү ккк
Баярл�##�аа! Монголчуудаа өндгөөр хангадаг ААН маань хурдан хөл дээрээ босох нь!!