Нийгэм мэдээ

Өчигдөр орсон борооноор 6 гэр, 3 байшин усанд автжээ

Өчигдөр /2024.06.19/ 15:45-16:15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг борооны улмаас Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, гэр байшинд орсон усыг соруулж гаргасан. 

Мөн 1 дүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд 2 байшин, 4 гэр усанд автжээ. 

Уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид 4 гэр, 2 байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон далан босгосон байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button