Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Украиныг ОХУ-ын газар нутаг цохилт өгөхийг зөвшөөрсөн бодлогоо өргөжүүлжээ

Өнгөрсөн сард барууны орны удирдагчид Украиныг барууны зэвсэг ашиглан ОХУ-ын газар нутагт цохилт өгөхийг зөвшөөрч эхэлсэн.

Дайны эхэн үед ийм цохилт өгөхийг зөвшөөрөх нь нөхцөл байдлын даамжруулна гэж барууны удирдагчид болгоомжилж байсан юм. Нөхцөл байдлыг дордуулахаас хамгийн их болгоомжилж байсан нь АНУ.

Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын сүүлээр зөвхөн Харьков мужтай хиллэж буй ОХУ-ын газар нутаг дахь зэвсэгт хүчний эзэмшил бүхий газруудад АНУ-ын зэвсгээр агаарын цохилт өгөхийг зөвшөөрч байсан юм.

Тэгвэл АНУ энэхүү бодлогоо өргөжүүлж зөвхөн Харьков бус хил даван Украин руу цохилт өгч буй бүх ОХУ-ын газар нутаг дахь байрлалд цохилт өгөхийг зөвшөөрсөн бололтой.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт /2024.06.17/ “PBS News” телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ-аас хил даван халдах гэж оролдож буй бүх бүсэд Украин цохилт өгч болно гэж тохиролцсон хэмээжээ.

Мөн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч хошууч Чарли Диц “Украинд хил даван халдах гэж оролдлого гарч буй ОХУ-ын газар нутагт АНУ-аас нийлүүлсэн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрсөн” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 21, 2024 12:43

Дэлхийн 3-р дайн эхэлж байгаа бололтой. 3-р дайн ч цөмийн зэвсгээр л шийдэгдэнэ дээ. Цөмийн зэвсэг ихтэй орны хүмүүс л амьд үлдэж бусад бүгд үхэж таарах байхдаа.

Зочин
Зочин
6 сар 21, 2024 13:38

Тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож газар нутгийг нь эзлэн түрэмгийлж болно гэсэн шийдвэр гадны орноос гаргаж болдог юм уу.АНУ ариа дэндэж байгаа юм биш үү.Хоёр улсыг хооронд нь мөргөлдүүлж дундаас нь ашиг хонжоо хайж дэлхийд ноёлох гэсэн д�##�д санаагаа татв�##� таарна.

Холбоотой мэдээ

Back to top button