Нийгэм мэдээ

Сонгуульд саналаа өгсөн залуусыг кофегоор дайлна

Сонгууль болоход 7 хоног үлдлээ. Монголчууд түүхэндээ байгаагүй УИХ-ын 126 гишүүнийг сонгох гэж буй чухал мөч. Гэтэл сүүлийн гурван удаагийн сонгуулийн ирц ердөө 6.3 хувийн өсөлттэй байжээ.

"Jack’s coffee” хамт олон энэ жил сонгуульдаа идэвхтэй оролцож "Өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө шийдье" гэсэн уриалгыг гаргаж, “Нэг оролцоог нэг аяга кофегоор урамшуулах болсноо нийгмийн сүлжээнд нийтлээд буй. Ингэснээр залуус сонгуульдаа идэвхтэй оролцоод “Jack’s coffee”-ийн аль ч салбараар ороод аяга кофегоор дайлуулах боломжтой аж.

Мөн тус байгууллагын зүгээс өмнө нь Богд ууланд алхаж буй иргэд улнаас буух замдаа уут хог түүгээд  хариуд нэг аяга кофе авах боломжтой  “Нэг уут хог, Нэг аяга кофе” аян зарласан нь олон хүнд хүрч, байгаль орчиндоо багагүй хувь нэмрээ оруулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зчн
зчн

бүх coffee ны газрууд ингэх хэрэгтэй. Кофегоор үнэгүй дайлсан баярын өдөр гээд л ФБ аар

Холбоотой мэдээ

Back to top button