СПОРТ

Чөлөө бөх: Монголын баг тамирчид олон улсын тэмцээнээс 10 медаль хүртлээ

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотноо зургаадугаар сарын 19-21нд “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээн зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын 20 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол улсаас нийт 245 тамирчин оролцжээ.

Харин Монголын эрэгтэй баг тамирчид олимпын зургаан жингээс 3 алт, 2 хүрэл, эмэгтэйчүүд 2 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д Н.Батбилгүүн хүрэл медалийн эзэн болсоноор Монголын баг тамирчид уг тэмцээнийг арван медальтайгаар өндөрлүүлсэн байна. 

Эрэгтэйчүүдийн төрөлд

  • 57кг- Б.Мөнх-Эрдэнэ (Алтан медаль), П.Дашцэрэн (Хүрэл медаль)
  • 65кг- Н.Ганбаяр (Алтан медаль)
  • 74кг- Э.Тэмүүлэн (Алтан медаль)
  • 86кг- Н.Батбилгүүн (Хүрэл медаль)

Эмэгтэйчүүдийн төрөлд 

  • 53кг- Н.Түмэндэмбэрэл (Мөнгөн медаль)
  • 57кг- Э.Сумъяа (Хүрэл медаль), Б.Энхтүвшин (Хүрэл медаль)
  • 76кг- З.Болортунгалаг (Мөнгөн медаль), Н.Загардулам (Хүрэл медаль)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button