Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин, Молдав Европын холбоонд элсэх хэлэлцээг албан ёсоор эхлүүллээ

Мягмар гарагт /2024.06.25/ Украин болон Молдав улсууд Европын холбоонд элсэх хэлэлцээгээ албан ёсоор эхлүүлсэн байна.

Тус хоёр улс Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргаснаас хоёр гаруй жилийн дараа ийнхүү хэлэлцээ эхэллээ. Хэлэлцээний нээлт мягмар гарагийн үдээс хойш Люксембургт болсон юм.

Тэрхүү уулзалтад Украин, Молдав, Европын комиссын төлөөлөл болон Европын холбооны одоогийн ерөнхийлөгч Бельгийн албан тушаалтнууд оролцжээ.

Украины төлөөлөгчдийг тус улсын Европт нэгдэх асуудлыг эрхэлсэн ерөнхий сайдын орлогч Ольга Стефанишина ахлан явж байгаа юм.

Стефанишина Люксембургт хүрэлцэн ирснийхээ дараа Украины хувьд түүхэн мөч хэмээжээ.

Бельгийн Гадаад хэргийн сайд Хаджа Лахбиб “Дайн болон маш хүнд нөхцөл байдлыг үл харгалзан Украин эрчимтэй шинэчлэлээ явуулж байна” гэсэн юм.

Европын комиссын өргөтгөлийн асуудал эрхэлсэн комиссар Оливер Вархели “Европын холбоонд хүрэх замд нь Европын комисс үргэлж дэмжлэг үзүүлнэ гэж найдаж болно гэдгийг Украинд батлан хэлье” хэмээжээ.

Гэхдээ Вархелигээс Европын холбоо 2029 он гэхэд шинэ гишүүн хүлээн авах боломжтой эсэхийг асуухад “­Европын холбоо хугацаа тогтоох асуудал биш” гэж хариулсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button