Нийгэм мэдээ

Х.Нямбаатар: Шинэ УИХ-ын гишүүд наадмын нээлтийн тасалбар худалдаж, авч үзнэ

Удахгүй болох баяр наадмын зохион байгуулалтын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Наадмын нээлт, хаалтыг үзэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдан борлуулна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил үнэ.

Энэ жилийн наадмаар Бутан улсын хаан манай улсад зочилно. Гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэгүй үзнэ.

Харин шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхэн иргэдтэй ижил үнээр тасалбар худалдаж авч үзнэ" гэлээ.

Мөн ирэх сарын 10-нд төв талбайд "Учиртай гурван толгой" дуурь тоглогдоно, иргэдэд үнэ төлбөргүй тоглох юм байна. Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2024 12:35

зөв их хурлын гишүүд одоо олон болж байгаа юм чинь бүх үзвэрт орохдоо мөнгөө төлвөл таарна

иргэн
иргэн
6 сар 27, 2024 08:54

нөгөө л цаагуураа д�##�дуур захи�##�аад аваад ард нь иргэд билет байхгүй дууссан эсвэл дамлаж зарах асууд�##� гарна шүү ард иргэд ээ

Холбоотой мэдээ

Back to top button