УИХ-ын гишүүн гэж хэн бэ, тэдэнд ямар шалгуур тавигддаг вэ

Ганцхан хоногийн дараа бид ес дэх удаагийн парламентаа, УИХ-ын 126 гишүүнээ сонгох гэж байна. Парламентын гишүүн гэж хэн бэ, хууль тогтоогч ямар байх ёстой вэ. Тэдэнд тавигддаг шалгуур бий юу. Ямар шаардлага тавигдах ёстой вэ. Эдгээр асуултуудад хариулт хэрэгтэй байна.
-Монгол Улсын иргэн, 25 нас хүрсэн, ял шийтгэл эдлээгүй үедээ УИХ-ын гишүүнээр сонгогдох эрх нээлттэй-
Сонгох, сонгогдох нь хүний үндсэн эрх. Энэ утгаараа хүссэн хүн бүр нэр дэвшиж байна. УИХ-ын гишүүнд тавигддаг шаардлага бараг байхгүйг доорх хуулийн зохицуулалтуудаас харж болно.
Нэгт, Үндсэн хуулийн шалгуур:
- Монгол Улсын иргэн байх,
- 25 нас хүрсэн байх гэсэн байх,
Хоёрт, Үндсэн хуулийн бус шалгуур буюу Сонгуулийн тухай хуульд,
- 5.3.25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.
- 5.5.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн, 25 нас хүрсэн, хорих ял эдлээгүй хэн ч бай УИХ-ын гишүүн болох эрх нээлттэй. Дээр нь нэмээд тойргийнхоо сонгогчдын итгэл сэтгэлийг хүлээгээд, эрх ашигт нь нийцсэн хууль батлуулж, дуу хоолой нь болж л байвал дуучин, бөх хэн байх нь хамаагүй гэсэн үг.
Гэвч...
Парламент гэдэг ард түмний төлөөллийн дээд байгууллага. Хууль тогтоогч, улсын гол бодлогуудыг чиглүүлэн зангидагч чухал байгууллага. Тиймээс парламентын гишүүнд тавигдах шаардлага, шалгуурыг томоор хөндөх учиртай. Учир нь, УИХ-ын гишүүн болно гэдэг хууль санаачлах, боловсруулах, тогтоох нөр их оюуны хөдөлмөрийн ажил эрхлэх эрх зүйн чадамжийн асуудал. Хууль зүйн, эдийн засгийн, улс төрийн өндөр мэдлэгтэй байх шаардлага хүссэн хүсээгүй тавигдана юм.
Парламентын дээд, доод танхимтай дэлхийн жишиг
Боловсрол, мэдлэг, насны туршлагаар өөр байдлыг дэлхийн ихэнх улс орнууд парламентын хоёр танхимаар шийддэг. Парламентын дээд танхимын шалгуур илүү өндөр бөгөөд мэргэшсэн, туршлагатай мэргэжлийн экспертүүдээ оруулдаг. Харин парламентын доод танхимд ард түмний төлөөлөл буюу малчин, тариаланч, жүжигчин, дуучин гэхчлэн нийгмийн бүх давхаргын төлөөллийг багтаадаг. Ингэж хууль тогтоох, олон нийтийн төлөөлөл хоёроо зэрэгцүүлж авч явдаг.
Манайд холимог сав
Гэтэл манайд парламентын нэг танхимтай учир бөх, дуучин, сэтгүүлч, цэрэг, цагдаа, эмч, багш, хуульч, эдийн засагч, мэргэжлийн экспертүүд хэн байх нь хамаагүй нэг дор холилдохоос өөр аргагүй. Салбар бүрийн төлөөлөл парламентад суух нь буруу биш. Олон талын төлөөллийг хангасан гэж ч ойлгогдоно.
Ард түмний засаглах эрхийг хангахын тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмж 126 болгосон гэж эрх барьж буй МАН тайлбарладаг. Тоог нь нэмлээ ч парламентын бүтэц нь буруу байгаа цагт чанар яригдах боломжгүй болчхож байгаа юм. Тавигдах шаардлага, шалгуур гэдэг зүйл яриад ч хэрэггүй. Энэ тухай асуудал манайд судлагдаагүй байна гэсэн үг.
МАН жагсаалтад боловсролтой гэдэг тодотголоор шинэ болоод залуу хүмүүсээ, тойрогт хуучин популистуудаа багтаахыг эрмэлзэх жишиг үзүүлэхийг оролдлоо. Гэвч хоёр парламентад тавигддаг шаардлагыг нэг парламентад хүчээр тавиад буй хэрэг.
"Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэдэг ганцхан л тодорхойлолт дагаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа ярих , хулгай хийх ,мэхлэн луйвардах гэх мэт чадвар шаардлагатай байдаг байх...
Бас нүүрс хулгайлна, ЖДҮ, БЗС гэх мэт юмыг шааж ашиглаж чаддаг байх гэсэн д�##�д ш�##�гуур байдаг юм шиг ээ!
Margaashnaas bidniig tanihgui ee
УИХ дэвшүүлж байгаа хүнээ ш�##�гуур насны ш�##�гуур тавих хэрэгтэй 40 нас боловсрол өндөр байх хэрэгтэй
Өлөнгүүдээ сонгодог бус уу