Нийгэм мэдээ

Хамгийн залуу, хамгийн ахмад үеийнхэн сонгуулийн ирцээр манлайлж байна

Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 12:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 22.6 хувьд хүрсэн байгаа билээ.

СЕХ-ны дата мэдээллээс орон нутаг болон Нийслэлийн иргэдийн сонгуулийн саналын ирцийг хүргэж байна.

Орон нутгаас ирцээрээ хамгийн өндөр аймагт:

  • Говь-Алтай- 30.1 хувь
  • Сүхбаатар- 28.6 хувь
  • Дорноговь-27.3 хувь
  • Завхан 27.2 хувь
  • Дундговь-26.8 хувь
  • Хэнтий-26.5 хувь
  • Өвөрхангай- 25.7 хувь
  • Говьсүмбэр-25.6 хувь
  • Өмнөговь- 25.3 хувь
  • Баянхонгор аймгуудын ирц эхний 10-т байгаа бол. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн ирц сүүл мушгиж байна.

Харин нийслэлийн иргэдийн саналын ирцийг 12.00 цагийн байдлаар:

  • Багахангай: 25.3 хувь буюу 691 иргэн
  • Багануур: 24.5 хувь буюу 4441 иргэн
  • Баянгол: 24.3 хувь буюу 34.812 иргэн
  • Хан-Уул: 23.9 хуву буюу 36.947 иргэн
  • Сүхбаатар: 22.7 хувь буюу 20382 иргэн
  • Баянзүрх: 22.4 хувь буюу 54921 иргэн
  • Сонгинохайрхан: 22.2 хувь буюу 44534 иргэн
  • Налайх: 21.6 хувь буюу 5294 иргэн
  • Чингэлтэй: 21.3 хувь буюу 19.343 иргэн саналаа өгөөд байна.

Ирцийн мэдээллээс харахад, Залуучуудын ирц хамгийн бага байгаа ч 18-19 насныхан идэвхтэй саналаа өгч байгаа бол 20-24 насны залуучуудын ирц бага хэвээр байгаа юм.

  • 18-19 насныхны ирц: 32 хувь
  • 20-24 насныхны ирц: 23 хувь
  • 25-29 насныхны ирц: 27 хувьтай байна.

Мөн 70 болон түүнээс дээш насныхан хамгийн их буюу 50 гаруй хувьтай ирцээ өгч байна. Ингэснээр хамгийн залуу, хамгийн ахмад үеийнхэн сонгуулийн ирцээр манлайлж байгаа үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

20-24 насныхан оройхон гараад ширүүхэн дайрах байх аа

Back to top button