Нийгэм мэдээУлс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэн "Мөнгө тараасан" гэх мэдээллийг няцааж, мэдэгдэл гаргалаа

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд,

"Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нь сайт болон “Увсад тавтай морил” Фэйсбүүк группээр дамжуулан УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж байгаа энэ өдөр “2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн Сонгуулийн штабаас Завхан аймагт мөнгө тараалаа” гэх огт үндэслэлгүй худал мэдээллийг тарааж байгаа нь дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан хэрэг юм.

Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө тараагаагүй. Завхан аймаг дахь Цагдаагийн газраас дуудаж уулзсан, тайлбар мэдүүлэг авсан, шалгасан зүйл огт байхгүй болно. Иймд үүнийг Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол…” гэж заасанд хамаарах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасанчлан, илтэд иргэн миний нэр хүндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

            Гэтэл АН-ын  сонгуулийн штабаас огт үндэслэлгүй мэдээллийг үнэн бодит зүйл мэтээр тайлбарлаж байна. Тухайн мэдээлэлд дурдагдаж буй: 20 сая төгрөгөөр торгуулсан, мөнгө тараасан үйлдэл гаргасан гэвэл тэр талаарх баримтыг олон нийтэд ил болгох ёстой. Гэвч одоог болтол нэг ч баримт гаргаж тавихгүй байгаа нь анхаарал татаж байна.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн штабаас мөнгө, эд зүйл тараасан зүйл байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" хэмээн дурджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Hurlee
Hurlee

Ene muu luivarchin bayd bas l munguu taraaj dee..novsh ymar neeree...

Зочин
Зочин

энэ нарийнаар хатаад мөнгө тарааж харагдаач дээ харин царцаа нүүдэл хийсэн байж магадгүй шүү

Зочин
Зочин

Taraalgui yah uu de dahiad nugalaad olohoos hoish

Зочин
Зочин

Мөнгө тараасан ч бай, тараагаагүй ч бай ш�##� сэжгийн харагдаж байна! Сонгуулиар ш�##�ны �##�чуур болоорой!

иргэн
иргэн

ХӨӨРХИЙ МУУ ЧИМИДИЙН ХҮҮ НАМ ЦОХИУЛЛАА ЗА ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ? ЧОЙЖИЛСҮРЭН ЧИ НАДАД БАЙР ӨГ БИ АЬАХ ГЭЭД БАЙГААН БИШ МИНИЙ ОНГОД САХИУС АВАХ ГЭЖААГААН МОНГОЛ ШУМАХЕР ГҮҮД ЧИ ГАРЧИХЛАА ОДОО НАМЫН ЭРХ АШИГ ГЭЖ БАЙХГҮЙ УЛС ОРНЫ ЯЗГУУР ЭРХ АШИГ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ ТОМ АСУУДЛАА САЙН БОЛОВСРУУЛ МОНГОЛ ЭРЧҮҮД ШИГ ЦУГ СУУГААД ХАЛАМЖ БИШ ИРГЭДЭЭ БАЙНГЫН ОРЛОГОТОЙ БАЙЛГАХ ЦОГЦ БОДЛОГЫГ БОЛОВСРУУЛЖ ТАВЬ .САЙХАН АРХИ УУЖААГААД ЭРЧҮҮД ШИГ ЯРИЛЦААД ШИЙДЭЛД ХҮРЭЭТЭХ ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГААН.

иргэн
иргэн

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЧОЙЛУВСАНЖАВГҮРСОРОНЗОНПАЛБИЙГОМБОНАМДАГЧАГНААБАКУЛАРЭМБҮҮЧИЙ

Зочин
Зочин

Ха ха энэ өлөн новш зүгээр л байлаа юу.

Зочин
Зочин

Мөнгө тараасан ч бай, тараагаагүй ч бай ш�##� сэжгийн харагдаж байна! Сонгуулиар ш�##�ны �##�чуур болоорой!

Холбоотой мэдээ

Back to top button