Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: МАН урьдчилсан байдлаар 68-70 суудал авч, ялалт байгуулж байна

2024 оны УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өнөөдөр /2024.06.28/ 07:00 цагт орон даяар эхэлж, 22.00 цагт дууслаа.

УИХ-ын 2024 оны сонгуулийн урьдчилсан мэдээллийн дүнг орон даяар гар тооллого явуулж баталгаажуулах юм. Одоогоор сонгогчдоос авсан нийт саналын тоогоороо МАН тэргүүллээ. 13 тойргоос МАН 50 суудал, АН 26, ХҮН хоёр суудал аваад байна.

Сонгуулийн саналын урьдчилсан дүн мэдээлэл гарсны дараагаар МАН-ын төлөөллүүд цаг үеийн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, "Эрхэм хүндэт Монгол Улсын иргэн, эрхэм сонгогчид та бүхэндээ ес дэх удаагийн монголын улсын парламентыг бүрдүүлэх сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгч, эрхээ эдэлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ 30 жилийг эхлүүлэх тухай улс төрийн намууд зөвшилцөж энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан. Парламент бол ард түмнээс хол харагддаг. Мөн парламентад хоёр намаас өөр намууд орж ирж чаддаггүй. Нийгмийн салбар, салбарын төлөөллүүд бас орж ирж чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн орж ирж чаддаггүй. Энэ мэтчилэн нийгмийн олон төлөөллүүд гарч ирж чаддаггүй.

Өнөөдөр бид анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж салбар, салбарын нийгмийн дуу хоолойны төлөөлөл болсон ард түмэн бий болж байна.

Мөн өнөөдөр анх удаа 34 жилийн түүхэнд одоогийн байдлаар надад ирж байгаа мэдээллээр 5-6 парламентын намтай болж байна. Энэ бол ардчиллын мэтгэлцээнд шинэ хуудсыг нээж байна. Мөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд оролцсон энэ удаагийн парламентын бүх гишүүдэд талархал илэрхийлэх нь зүйтэй. Мөн АН, ХҮН хамт олонд энэ том реформыг хийж өгсөнд талархал илэрхийлье.

Ингээд МАН урьдчилсан байдлаар 68-70 суудалтай байх тооцоолол ирж энэ сонгуульд ялалт байгуулж байна. Гэхдээ энэ бол МАН-ын ялалт гэхээс илүүтэй ард түмний ялалт, ард түмний дуу хоолой парламентад орж ирсэн тогтолцооны реформ. Цоо шинэ 30 жилийн эхлэл, үзэл санааны реформ болж байгаагаараа Монгол Улсын парламентын түүхэнд чухал хуудас болж үлдэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэмлэхүй олонх байж байгаад зүгээр л олонх боллоо. Угтаа МАН ялагдсан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хахаха 1-р илүү бол мянгаар илүү гэдэг үг мэдэхүү? Ухаан санаа чинь эрүүлүү үнэмлэхүй олонхи боллоо

Иргэн
Иргэн

Баяр хүргэе. З�##�уус зоригтой зорилготой түүнийхээ төлөө зүтгэх нь амжилт авчрах нь тодорхойма гэж. Ард олныхоо төлөө ачаагаа үүрсэн шиг үүрээд ажлаа хийсэн шиг хийгээрэй . Түүхэн үеийн эхлэл шүү танарт ард түмэн итгэл өгчээ зүтгүүр нь бх амаргүй . Амжилт…..

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Элбэгдоржийн хийсэн нугэл ардчилсан намд
Ялагд�##� хулээхэд ихээхэн тулхэц огсон

Зочин
Зочин

Шаагаад байгаарай, 68 шүү, одоо давраад нэг нэгээр мэрэх нь. Тэгж даврахгүй шүү, бага шиг шүгэлдэж, баримт нотолгоотой ярина шүү. Хар пиарын мангас болсон этгээд минь.

Зочин
Зочин

Ха ха МАН ын өлөнгүүд одоо өнгөрч дээ

Холбоотой мэдээ

Back to top button