ЭДИЙН ЗАСАГ

​Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохыг ТУЗ-д нь зөршөөрчээ. 

Г.Амартүвшин нь 2014 оны долдугаар сараас ХасБанкны Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байсан байна. ХасБанкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил ажилласан.

Тэрбээр Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай юм. 

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button