10.00 цагт эхлэх анхдугаар чуулганаар гишүүд тангараг өргөсний дараа өрнөх үйл явдлууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг өчигдөр /2024.07.01/ гаргасан.
УИХ-ын анхдугаар чуулганыг хэрхэн хуралдуулах тухай:
18.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.
18.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.
18.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.
18.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина.
18.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.
18.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.
18.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.
18.8.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 18.4, 18.5, 18.6-д заасан журмыг баримтална.
Анхдугаар чуулганыг даргалах хамгийн ахмад гишүүн нь МАН-ын жагсаалтын таваар сонгогдсон академич Д.Рэгдэл. 73 настай тэрээр, 126 гишүүнтэй шинэ парламентын хамгийн ахмад гишүүн юм. Хамгийн ахмад гишүүн УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл чуулганы хуралдааныг удирдана. УИХ-ын даргаа шинээр сонгосон УИХ анхдугаар чуулганаараа дараах асуудлуудыг хэлэлцдэг юм.
Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
16.3.1.шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
16.3.2.Улсын Их Хурлын даргыг сонгох;
16.3.3.нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
16.3.4.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
16.3.5.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
16.3.6.Ерөнхий сайдыг томилох;
16.3.7.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
16.3.8.Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
16.3.9.шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
16.3.10.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.
16.4.Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх зүйл хуулийн дагуу л явах хэрэгтэй.
Өнөөдөртөө багтах уу , маргааш үргэлжлүүлэх юм уу?
Хамгийн чух�##� нь төр засаг нь ажлаа сайн хийж, эх орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдр�##�ыг сайжруулах нь зүйтэй байх
Нөгөө төрийн д�##�бааг зан�##�тайгаар урж тасддаг нөхөр юу бодож мөргөө бол тангарагаа уншсан л байх даа.За одоо баруун зүүнээрээ т�##�цаж маргаад байлгүй монгол орныхоо төлөө нэг зорилготойгоор ойлголцоод хууль дүрмээ батлаад хувийн болон намын эрх ашгаа мартаад улс эх орон ард түмнийхээ төлөө бүхнээ зориулж гаргаарай.
тэр д�##�баа чинь хужаад хийсэн буруу д�##�баа байсан юм бна билээ
Tangarag urguhuus ni umnu bvgdiin shorond guchin honog suulgaj avilgal hulgiain talaar hicheel zaaj bas amlaltai bielvvleegvivdohioldold hdal yarij ard tvmnii huursan uls eh orniig hohiroison uls eh orond axhigvi zvil hiuj bii bolgoson toirogt huvirlasan olon terbumaa buruu zarsan geed bvgdiin toitoj horond suulgadag jishig togtoomoor bna huuliin baiguullaga tagnuul ni 126 sain hynaj baih heregtei bna margaasaas ehleed bvgd haus avch 570 unaad l yavna ene ni ard tvmnii tatvariin mungu gedgiig bodoh heregtei
УИХ-ын тангараг гэж ш�##� худлаа поп ажиллагаа. Жинхэнэ тангараг юм бол тангарагаасаа няцсан гишүүддээхуулийн хариуцлага тооцдог үгүй ядаж л эргүүлэн татдаг байх хэрэгтэй.
УИХ ард түмнийхээ сан�##� хүсэлтийг хэрхэн хүлээн авч, хариу өгөх ,нийтэд ил тод мэдээлж байх т�##�аар бодох хэрэгтэй байна.
АН ҮБХ роо хаана хийсэн нь хамаагүй Монгол улсын Төрийн д�##�баанд зан�##�хийлсэн Ч.Лодойсамбууд ёс зүйн хариуцлага тооцож Эргүүлэн татах ёстой. Энэ зү