ЕТГ-ын даргаар Г.Занданшатар, МАН-ын генсекээр Я.Содбаатарыг томилно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 08.30 цагаас хуралдахаар товлосон байна. Харин 10.00 цагаас шинэ парламентын анхдугаар чуулган болсон. Үүгээр УИХ-ын даргаа сонгож, шинэ сайд нарт хэнийг санал болгосноо Ерөнхий сайд танилцууллаа.
МАН эрх баригч намын хувьд дотооддоо ямар Засгийн газар байгуулахаа хэлэлцэн тохирох шаардлагатай байв. Энэ асуудал сонгуулийн дараагаас яригдаж эхэлсэн. Ерөнхийдөө 126 суудлыг нам, эвслүүдийн авсан тоонд хуваах замаар хамтарсан Засгийн газар байгуулах эхний хувилбар гарч, олны анхаарлыг татсан.
Гэхдээ Үндэсний эвсэл, ИЗНН-аас хэрэв хамтасан Засгийн газар байгуулбал орохгүй гэж мэдэгдсэн юм. АН, ХҮН-ыг ч энэ тал дээр эсрэг байр суурь илэрхийлэх ёстой, тэгж гэмээнэ жинхэнэ сөрөг хүчний утгаар ажиллана хэмээгсэд ч байв.
Тэгвэл, өчигдөр МАН хэд хэдэн зарчмын тохиролцоонд хүрсэн байна.
Тухайлбал яг тодорхой хөгжлийн хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлд парламентад суудалтай бусад намуудтай зөвшилцөлд хүрнэ. Өөрөөр хэлбэл концепц, зорилгоо нэгтгэнэ. Тэгж чадвал хамтарч, Засгийн газар байгуулна. Хэрэв хөгжлийн хөтөлбөрт бусад намууд санал нэгдэхгүй бол дангаараа Засгийн газраа бүрдүүлэх чигтэй байна.
Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын дарга нарыг хүлээн авч уулзсан.
Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ танилцуулжээ.
Харин Ерөнхийлөгчийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн автор гэдэг утгаар, олон намын төлөөлөл багтсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн байна. Өмнө нь ийм Засгийн газар байгуулагдаж байгаагүй. Иймд парламентад нийт дөрвөн намын төлөөлөл багтсан ололт дээр тулгуурлаж, төлөөллийн эрхийг нь хангаж, зөвшилцлийн Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Намуудтай зарчмын тохиролцоонд хүрэх ёстой МАН-ын хөтөлбөрүүд нь:
- Эрчим хүчний салбар дахь шинэчлэл
- Орон сууцжуулах хөтөлбөр
- 20 минутын хот
- Баялгийн сангийн тухай хууль зэрэг хэдэн том агуулгын хүрээнд зангидагдах юм.
Тэгэхээр АН, ХҮН зэрэг сөрөг хүчнүүд эдгээрийг өөрсдийн мөрийн хөтөлбөртэй нэгтгэн боловсруулах замаар хэрэгжүүлье гэвэл Засгийн газраа хамтран байгуулах ерөнхий зураглал гарсан байна.
Үүний дээр өнөө өглөөний МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тэд УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг томилохыг эхэнд чухалчлаад байна. Үүнд ЗТХ-ийн сайдаар ажиллаж буй С.Бямбацогтын нэр түлхүү яригдаж байгаа ч яг таг тогтоогүй. Хэд хэдэн хүн дээр ярьж буй аж.
Харин,
- УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар
- Харин ЕТГ-ын даргаар Г.Занданшатар
- ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилох тохиролцоонд эхний байдлаар хүрээд байна.
Мөн УЗ-ийн хурлаар хамтарсан Засгийн газар байгуулах эсэх шийдвэрээ ч эцэслэн гаргахыг эрмэлзэнэ. УЗ-ийн хурал Төрийн ордонд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ажлын өрөөнд удахгүй эхлэх гэж байна.
Анхдугаар чуулганаар шинэ сайд нарыг томилох хуультай ч өнөөдөр багтах эсэх нь анхаарал татаж буй.
М.ТЭНГИС
Шинэ парламент, Засгийн газрын агуулгаарх өмнөх бичвэр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бяд нар сарлаг бямбацогтыг зам тээврийн сайдаар ажиллуулсан 6 сар харлаа нул хэл ам нь мэдэгдэхгүй хэсэг биш баахан мянгад сянгад жогорхой уряанхай таг хөдөөний нөхдүүдийг авчирч ирээд тавьчлаа с�##�барууд дээр болж байгаа юм уу? еөк өө
2023 оны шатхууны хомсдолын гол буруутан, Ганбаатар хэлмэгдээд дуугай өнгөрсөн
Ялагдчихаад ажил �##�бан туша�##� авдагаа болиочээ ичдэггүй лагаанууд
ХӨӨРХИЙ ӨНӨРБОЛОР АНАНДБАЗАР МАНГАРДУУ ТЭНЭГ БОЛОРЧУЛУУН СЭРЭГЛЭН ГЕНЕРАЛ АУГАА ИХ САРАНГЭРЭЛ ГОНГИНОДОГ ОЮУНЧИМЭГ ЦЭРЭНПУНЦАГ БА АВАРГА БАЯРСАЙХАН САРАНЧИМЭГ Г.МӨНХЦЭЦЭГ НАРЫГ ЯАЧИВАА ЭДГЭЭР ГАРУУД ОДОО ЯАХЫН СҮ.БАТБОЛД ГӨЛИЙЧӨӨД БАС ЭНЭ УДАА АЛГА МӨНХОРГИЛ ЯАЦЫН ТААНУУД ХАЙРТ ТҮШЭЭДИЙГ МИНЬ ЯАЖАААГААН БЭ? ЭДГЭЭР ГАРУУДЫГ ХӨДӨӨ СУМАНД БАГИЙН ДАРГААР ТОМИЛООРОЙ
100 тэрбум шахмыг шат шатны дарга нар улны иргэдийг хахуулдаж гарч ирсэн улаан чинбаа ингээд МАН ын генсек болов оо
МАН гэж өлөнгүүдээр дүүрсэн юмуу. Занданшатар мэт нь ичихгүй үнэнхүү цайрсан гэж
АН- д Элбэгдоржын үед Дорлигжав гэж сонгогдож чхддаггүй сайн томилогддог хүн байж билээ, Занданшатар, Содбаатар 2 т ижил хувь заяажээ
Занданшатар дүнхүү төрөөс �######�аасай
Хүрэлсүхийн уяатай ноход Хүрэлсүх энэ нохдод өртэй бололтой ард түмэн голоод байхад сах�##�т асан �######�аад өгөх жудагтай бай сах�##�таа
Г.Занданшатар, Я.Содбаатар хоёр Трамп, Байден 2 шиг л харагдаж байна. Ёстой инээдтэй хөгийн 2 юмаа. Ард түмнээс сан�##� авч сонгогдож чадаагүй байж ичдэггүй юм уу. Ёстой заваарсан юмаа.
Баттулга ерөнхийлөгч АН-ынхаан даргыг авах ёстой С. Эрдэнийн сүйтгэсэн намыг гагцхүү энэ хүн босгож хүчтэй нам болгох ёстой. Гантөмөр бол намын дарга хийх имижгүй хүн.
Энэ настай өвөө нар төрийн ордонд юугаа мартсан байна наа болж өгүүл төрийн ордонд байж байх санаатай байх юм энэ занданшатар содбаатар гэх мэт хүмүүсийг гэрлүүн хөөж явуул з�##�уустай орон зай тайвах хэрэгтэй биздээ ирээдүйн з�##�уучуудын ажлыг буулаах сонирхолтой