Нийгэм мэдээ

О.Оюунчимэг: Наадмын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11-нд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг, "Нарийвчилсан мэдээллийг цаг алдалгүй гаргана. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй учир мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй” гэлээ.

Иймд: 

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, 
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button