Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын толгойны өвчин болсон Газын зурвас

Газын зурваст Израил Хамасын дайн эхлээд найман сар өнгөрсөн ч мөргөлдөөн дуусах шинжгүй.

Израил Хамас бүлгийг газрын хөрснөөс арчиж хаях хүртлээ байлдана гэж мэдэгдсэн. Шинжээчид энэхүү зорилгыг биелүүлэхэд маш хүнд байх болно гэж үзэж буй.

Учир нь Израилын арми амжилттай цэргийн ажиллагаа явуулж тус бүлгийн удирдлагыг нухчиж унагаасан гэх газруудад нь Хамас дахин бүрэлдэж байгаа юм.

Гэхдээ Израилд үүнээс өөр санаа зовох зүйл бий. Дайн хэзээ нэгэн цагт дуусах нь тодорхой. Харин түүний дараа Газын зурвасын удирдлагыг хэрхэх вэ гэдэг асуудал Израилын эрх баригчдын толгойны өвчин болоод байна.

Израил АНУ болон холбоотон улсууддаа дэвшүүлсэн санал нь Газын зурвасыг орон нутгийн хүчирхэг гэр бүлүүдтэй хамтран удирдах юм.

Гэвч Газын зурваст Хамас бүлгийн эрх мэдэл бат хэвээр байгаа тул орон нутгийн оршин суугчдын хэн нь ч Израилтай хэлэлцэж байгаа байдлаар харагдахыг хүсэхгүй.

Израилын хувьд дайны дараа Хамас бүлгээр Газын зурвасыг удирдуулах хүсэлгүй байгаа.

Гэхдээ нөгөө сонголт буюу Газын зурвасын хүчирхэг гэр бүлүүд Хамасаас айж байгаа тул Израилын эрх баригчидтай энэ тал дээр хэлэлцэхээс айж буй.

Брюссеьд төвтэй “International Crisis Group”-ийн Палестин судлаач Тахани Мустафа Израил хамтран ажиллах хүсэлтэй орон нутгийн овог аймгууд, гэр бүлүүдийг идэвхтэй хайж байгаа гэж хэлжээ.

Гэвч Хамасаас айсны улмаас ямар ч хүн Израилтай энэ тал дээр хэлэлцэхийг хүсэхгүй байна гэж Мустафа нэмж хэлсэн байна.

Учир нь Хамас Израилтай дайтаж байгаа ч гэсэн хэсэг дайчид нь Газын зурваст өөрсдийн дүрэм журмийг сахиулсаар байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button