Нийгэм мэдээ

“Соёлын наадам-2024”-ын талаар мэдээлнэ

2024 оны долоодугаар сарын 5-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

08:30 цагт: “Интерном”-д: Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч, аялаг Н.Орчлон “Тогтвортой хөгжлийн төлөө” клубын сэтгүүлчидтэй өглөөний уулзалттай.

11.30 цагт: “Новотел” зочид буудалд: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. 

11:30 цагт: "Чингис хаан" Үндэсний музейд: Европт гарсан "Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн гадаад, дотоодын жуулчид, олон нийтэд гарч байна. 

12:00 цагт: Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Баяр наадмын өдрүүдэд Соёлын наадам 16 дахь жилдээ болох гэж буй талаар Соёлын яам, СУИС, “Монгол наадам” цогцолбор хамтран мэдээлнэ. Утас: ​​​​​976-11-329137

10:00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд: БОАЖЯ ээлжит хэвлэлийн хурлаар Аялал жуулчлалын холбоодтой хамтран “Дотоодын аялагчид наадмаар хаашаа аялж буй” талаар судалгааны үр дүнг танилцуулж мэдээлнэ. Утас: 9002-223. 9888-8803.

16:00 цагт: Монгол Улсад орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэгч, нэрт эрдэмтэн судлаач С.Нинжбадгар агсны мэндэлсний 100 жилийн ойгоор Хүрэл Тогоот дахь “Одон орон судлах оргил”-ыг түүний нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button