Нийгэм мэдээ
		
	
	
Түр зуурын борооны улмаас хоёр айлын гэр урсжээ

Баянхонгор аймагт өчигдөр түр зуур орсон усархаг борооны улмаас айлууд усанд автсан байна. Энэ талаар ОБЕГ-ын мэдээлснээр Жаргалант сум Эмээл толгой багийн Ханхарын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 14:30-14:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айл өрхийн 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 14:36 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин Н-ын 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр усанд автсан байсныг усыг шавхаж 2 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
М.АГАР
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүн хэзээ хотгор газар гэрээ барьж байлаа даа.