Нийгэм мэдээ

ЭШ: 35 мянган шалгуулагчийн 77 нь 800 оноо авчээ

2024 оны элсэлтийн шалгалт орон даяар явагдаж дууслаа. Энэ жил нийт 35,939 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 77 шалгуулагч хамгийн өндөр буюу 800 оноо авчээ. 

Тухайлбал англи хэлний шалгалтад нийт 35 шалгуулагч 800 оноо авсны гурав нь өмнөх оны төгсөгч бол түүхийн хичээлээр улсын хэмжээнд нэг шалгуулагч 800 оноо авсан нь Өвөрхангай аймгийн төгсөгч аж. Химийн шалгалтаар улсын хэмжээнд найм, нийгэм судлалаар 31, газарзүйгээр хоёр шалгуулагч 800 оноо авлаа. 


Өндөр оноо авсан шалгуулагчид дунд Улаанбаатар хотоос гадна Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудаас тус бүр 1-4 төгсөгч байгаа юм. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button