Эдийн засгийн форум| Гурван намын дарга юуг онцлов

2024 оны Эдийн засгийн форум эхэллээ.Форумын эхний өдөр МАН, АН, ХҮН намын дарга нар "Хөгжлийн бодлого" уралдаант хэлэлүүлэг хийж байна.
Модератор CNN агентлагийн олон улсын сурвалжлагч Ричард Кэст ажиллаж байна.
Панелистаар дээр дурдсанчлан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр болон ХҮН намын дарга Т.Доржханд нар оролцож буй.
Тэд тогтвортой хөгжлийн бодлого буюу парламентын сонгуулийн дараа Засгийн газраа эвсэн байгуулж буй сэдвээр ярилцаж байна.
Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
"Л.Гантөмөр дарга маань Эдийн засгийн хөгжлийн сайд болно. Ингээд хамтраад явна. Өнөөдөр би нэг зүйлийг мэдэгдье. Мөнхийн эвслийн засгийн газартай болно. Цаашид ийм байдлаар л ажиллана. Тэгвэл тогтвортой хөгжинө. Яг ХБНГУ шиг.
Дэлхийн аль ч улсад мажоритар тогтолцоо ажиллахгүй байгаа. Энэ тогтолцооны өөрчлөлтийг мэдэрч хийсэн эхний 10 улсын нэг ч болж магадгүй. Үүгээр бид дэлхийгээс биш дэлхий Монголоос суралцана" гэлээ.

Харин ХҮН намын дарга Т.Доржханд,
"Хоёр намын тогтолцоо амжилтад хүрсэн түүхгүй. Нэгдэж, тогтвортой хөгжих хамгийн чухал. Цаашид энэ тогтолцоогоо үргэлжлүүлэх нь зөв" гэв.
ХҮН намын тухайд маш олон эдийн засагчтай. Тийм болохоор гадна, дотноос хөрөнгө оруулалт босгох, мөнгө татах, гадаад худалдаа зэрэг дээр ажиллахад маш том давуу талтай. ХҮН намын хүлээлт бол эдийн засгийн бодлогыг илүү авч явна гэсэн хүлээлттэй байлаа.
Аливаа шийдвэрийг гаргахад УИХ дахь намуудын суудлыг эрэмбэлээд явах нь зүйтэй. АН хувьд эдийн засгийн бодлого, санал гаргасан юм байна гэж ойлгосон.
Сөрөг хүчин байж яагаад Засгийн газартай нэгдэх гээд байгаа юм гэж асуух байх. Парламентын түвшинд мэтгэлцээн байна. Харин Засгийн газрын түвшинд бие биедээ дэгээ тавьдаг байдлаа больё, том төслүүдээ урагшлуулъя гэдэг агуулгаар ХҮН нам энэ удаагийн Засгийн газартай эвсье гэж байгаа юм.
Хамтарсан байдлаар цаашаа ажиллахад улс төрийн тогтвортой байдал үүсэх юм байна. Тэгэхээр одоо төсвийн зардлыг талаар нэг тараадаг биш, илүү бүс рүүгээ чиглүүлсэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм байна” гэлээ.
Мөн АН-ын дарга Л.Гантөмөр,
"Парламентын засаглалаа хамгаалах хамгийн чухал. Гурван намаас бүрдсэн Засгийн газрын хамгийн чухал зүйл бол Монгол Улсыг авлигаас салгах. Тэгэхгүй бол дахиад улс төр гудамжид гарна.
Энэ үндсэн зорилгоор бид хамтарч, хариуцлагатайгаар урагшилна. Сөрөх, шүүмжлэх бол амархан. Хийх хэцүү. Монголчууд хамтдаа урагшилдаг хэсэг ч болов цаг хугацаа хэрэгтэй. Өдөр бүр сонгууль хийж болохгүй" гэлээ.
М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРАГ, ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shaadag danh ve ene
Энэ Пиздааг одоо �######�уулсан нь дээрээ
Одоо жаахан үнэн бай хө
hehe DANH SURTEI YU CH GEJ CHAAAH ERSDELTEI