Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Монголын түүх, шашин соёл, уран барилга, архитектурын дахин давтагдашгүй өв болох Чойжин ламын сүм музей нь одоогоос 116 жилийн өмнө буюу 1904-1908 онд баригджээ. Нийт 5 сүм бүхий тус цогцолборт 1961 онд иж бүрэн, цогц сэргээн засварлалт хийгдсэн түүхтэй. Түүнээс хойш хэсэгчилсэн засварын ажлууд хийгдэж байсан ч 62 жилийн турш иж бүрэн засвар, бэхжүүлэлт хийгдээгүйн улмаас барилгын чанар, уран хийц алдагдаж музейн үнэт өвүүд устах, гэмтэх эрсдэл үүсээд байжээ. Тиймээс 2018 онд музейн цогцолборын нэг болох “Ядам” сүмийг сэргээн засварлах судалгаа, шинжилгээний ажил хийгдэж, төсөл боловсруулснаар 6 жилийн дараагаар иж бүрэн сэргээн засварлалт хийгдэж дуусжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУУЧИНЫ ХӨХ ТООСГОН ХАНА ХЭРМИЙГ НЬ НУРААЖ НАЛАЙХЫН ТООСГООР БАРЬСАН ГЭЖ ӨГЧ БАЙГАА ЮМ
Hunii nuhriin mashind budgaa martaj buudag huuhen ,
�######�аач чи харсиймуу
үнэхээр чойжин ламын сүмийг өөд нь татаж сайхан болгосон музейн дарга болон ажилчдад нь баяр хүргэж амжилт үсьё
Хамт олноо төлөөлж, сайхан шагн�##� хүртжээ. Отгонсүрэн захир�##�д, сайхан хамт олонд нь баяр хүргэе!
Улам их амжилтыг хүсэн ерөөе!
Үдшийн музейн үзэгчээс.
Shan muzei bna lee.
Tailbarlagch ni lag garuud bdag uym bna lee.
Ажилтнууд нь сайхан хүмүүс бдаг. Захир�##� нь төлөөлж авсан байж таарна. Баяр хүргэе.