"Оны эхний зургаан сарын байдлаар 87 мянган хүн гэмтэж, бэртсэн"

Зуны улиралд, тэр дундаа үндэсний их баяр наадам тохиож буй аялал зугаалгын саруудад /6, 7, 8/ осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж, энэ хэрээр гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал ч мөн нэмэгддэг. Ялангуяа үндэсний их баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам тээврийн осол, бүх төрлийн уналтын шалтгаант бэртэл гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү:
Тухайлбал, өнгөрсөн 2023 оны 07 дугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 15.588 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс эрэгтэй 9098 (58.4%), эмэгтэй 6490 (41.6%) байгаа бол, 0-18 насны хүүхэд 6512 (41.8%) байна.
2024 оны эхний зургаан сарын байдлаар:
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 87.596 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 49.854 (56.9%), эмэгтэй 37.742 (43.1%) байгаа бол, 0-18 насны хүүхэд 36.765 (42.0%) байгаа юм.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны хувьд:
- Зам тээврийн осол -7823
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -42.952
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -15.007
- Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -8114
- Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -6570
- Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -2418
- Нохойд хазуулсан -1664 байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн хазсан нохойнуудыг эзэнтэй ч эзэнгүй ч бай газар дээр буудан устгаачээ. Нохой шиг хэрэггүй юм энэ нийгэмд байхгүй.
Huts, z##l muu teneg erguu P.i.Zda mini