Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын зөрчилт харилцаа анхдугаар чуулганаар илрэв үү

УИХ-ын чуулган түр завсарлаад байна. Засгийн газрын бүтцийн тухай хуулийг өнөө оройдоо эцэслэн батлах хүлээлттэй. Шинэ гишүүдийн кноп ажиллахгүй, санал хураах программ нь алдаа заах мэтийн асуудал гарч байна. Хамгийн гол нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, чуулганы дэгт өөрчлөлт оруулсан байна. Гэхдээ Дэгийн тухай хуулийг өөрчлөөгүй, журам баталсан.
Тус журмаар, хуулийн төсөл хэлэлцэх үеэр үг хэлэх саналтай гишүүдийн тоо, хугацааг хязгаарласан байна.
Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа үг хэлэх саналтай гишүүдийн нэрсийг авсан. Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, шинэ журмын дагуу зургаан хүн л үг хэлүүлсэн. Ингэхдээ АН-аас хоёр, ИЗНН-аас нэг, ХҮН намаас нэг, МАН-аас гурван хүнийг, хугацаа хязгаартайгаар, индэр дээрээс үг хэлүүлсэн юм.
Мөн асуулт асуух хугацаанд ч хязгаар тогтоожээ. Нэг нам, эвслийн гишүүдийн асуулт асууж, хариулт авч дуусах хугацааг нийтэд нь тогтоож өгч. Энэ хугацаа МАН-д илүү удаан, АН-д богино байна.
Үүнийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжлэв. "Энд парламентын легитим зарчим зөрчигдөж байна. УИХ-ын гишүүд хуульд л захирагдана. Журамд биш. Мөн дэгийг журмаар биш хуулиар тогтооно. Тэгтэл Дэгийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцээгүй байхад УИХ-ын дарга дэргэдэх зөвлөлөөрөө журам баталж, тэр журмаа дэг зохицуулаад байж болохгүй. УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрхэнд халдаж байна" хэмээсэн.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Дэгийг журмаар тогтоож болдог болсон. Энэ өөрчлөлтийг өнгөрсөн 76 гишүүнтэй парламент хийсэн, Б.Энхбаяр аа" гэлээ.
Тэдний хооронд маргааны шинжтэй уур амьсгал үүгээр үүссэн юм. Хөшигний ард Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын таагүй харилцаа сонсогдсоор ирсэн. УИХ-ын анхдугаар чуулганы үеэр ийнхүү эхнээсээ мэдэгдэж эхлэв гэлтэй. Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байхдаа Д.Амарбаясгалангийн нэр холбогддог "Админерал" ХХК-ийн асуудлыг сөхсөн байдаг. Шинэ Засгийн газарт Б.Энхбаярыг сайдаар нь үлдээх тухай яригдсан ч Д.Амарбаясгалангийн зүгээс таагүй хандсан гэх мэдээлэл бий.
Нөгөөтээгүүр энэ УИХ-ын дарга болсноос хойш Д.Амарбаясгалан гишүүдээс сөрөг байр суурь сонссон анхны удаа болов.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жүжиг
Жүжиг ч биш л дээ.. Сайдаас нь буулгасан , хулгайг л илчилсэн 2 хонь чоно 2 болоход гайхах зүйлгүй
Энхбаярын ЗӨВ шүү дээ. Энэ нэг Амарбаясг�##�ан гэж 1 юм бүүр хууль зөрчихийн төлөө төрсөн нөхөр юмуу хаашаа юм бэ.
Одооноос л нэг нэгмйнхээ булхайг дэлгэх юм бна
Амарбаясг�##�ангийн зөв Энхбаяр ч мэдэхгүы хэний бууны нохой юм болдрр
Энэ Сансармаа чинь овоо гайгүй бичдэг байсан одоо бас хорчиндож таамаглаад хагар�##�дуулаад байдаг болжээ
Enhbayriin zuv
Энхбаяр мөнгөгүй дээр нь олон дайсантай болсон учраас сайдаасаа буулаа даа. Номин, Чойжилсүрэн, Дэлгэрсайхан мэтийн тэрбумтанууд сайд хэвээрээ үлдэж. Ирэх 4 жил толгой дээрээ нүүрснмй хулгайч з�##�ж амьдрах нь дээ хөөрхий Монголчууд. Новш гэж
Amarbayadgalan, ta ankhnii huraldaan deer l aldaa gargaj rhelj baisan, gehdee ter dor ni zasaj baigaa haragdsan.
Taniig er ni shine parkamentaar heleltsuulegtei songoh youstoi baisan. Ene chine huuchin parliament bish !!!
МАНын олгархт хулгайч нар төсөв тёндэр ЖДҮ БЗСанг үр хүүхдүүдээрээ тонуулсан Нүүрсний Том гарын хулгайч Амарбаясг�##�ан гэж хулгайчаас Энхбаяр ёстой цэвэр жинхэнэ шудрага улс төрч дээ