НИЙГЭМ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгэнд биш, гадаах талбайн амьд зүлэгжүүлэлтэд л ₮629 саяын тендер зарлажээ

Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр энэ жил шинэчилсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Учир нь бөхийн барилдааны үеэр их хэмжээний усархаг бороо орж, барилдаж буй бөхчүүд зүлгэн дээр халтирч эхэлсэн. Тодруулбал, учраа бөхдөө биш хөл нь халтирснаас үүдэж харамсалтайгаар унасанд тооцогдож даваагаа өгсөн олон бөхчүүдийг наадамчин олон дэргэдээс нь болоод цэнхэр дэлгэцээр харсан.

Эхний өдөр дээрх асуудал хөндөгдөж эхэлсэн ч Монголын үндэсний бөхийн холбоо болон Баяр наадам зохион байгуулах комисс, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн тодорхой мэдээлэл огт хийлгүй байсаар наадмын ард гарсан.

Энэ асуудлаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн захирал Ж.Энхжаргалан "Зүлгийг хоёр төрлөөр ашигладаг 26 мянган өвсний нягтаршилтай зүлгээрс сольж, шинээр тавьсан. Хуучин зүлгийг шагай, сурын талбай руугаа шилжүүлж дэвссэн. Сур, шагай хоёр дээр асьфалтаа сайжруулсан, сүүдрэвчийг нь сольж, 2.5 метрийн өргөнтэй явган хүний зам тавьсан" хэмээн наадмын нээлт эхлэхийн өмнө манай сайтад өгсөн тодруулгадаа дурдсан.

Өөрөөр буюу асуудал үүссэнээс хойш мэдээлэл өгөөгүй байгаа. Харин наадмын маргааш өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүссэн билээ.

Нээлттэй мэдээллийн сангаас харвал Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 629 сая төгрөгийн "Нийтийн эзэмшлийн гудамж шинээр зүлэгжүүлэх" нэртэй тендер зарлажээ.

Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр зарлаж, "Бат өндөр хайрхан" ХХК гэх компани шалгарчээ.

Гэхдээ дээрх тендер нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайд хамааралгүй аж. Өөрөөр хэлбэл хиймэл зүлгийн тендер биш байна. Зөвхөн гадаах талбайд хөрсний ажил хийж, үр суулган амьд зүлэг тарих ажлын тендер юм байна.

Иймд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлгийн тухайд шууд худалдан авалт хийсэн байж болзошгүй байна.

Эргэн сануулахад, наадмын бэлтгэл ажлын үеэр тус зүлгийг БНХАУ-ын "Эй Ви Жи" гэх компаниас авсан гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Ингэхдээ тухайн компанийг нь Бээжингийн олимпын спортын цэнгэлдэхүүдийн бүх зүлгийг хариуцан ажилласан хэмээн тодотгосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үйлс
үйлс
7 сар 16, 2024 09:03

Нэг жаахан зүлэг зүгээр л ургуулчихаж чадахгүй, хиймэл юм хийж тэнэгтэхээ болиочээ.

Зочин
Зочин
7 сар 16, 2024 13:53
Reply to  үйлс

Harin tiin saihan zvleg tarichihaar yaah ve de heden undur nastand haritsiuulaad tsalinjuulaad bhad yah ve de er ni tuhain hvmvvs ni vgvi l ghgvi bailgvi e

Зочин
Зочин
7 сар 16, 2024 09:24

Нямбаатар хулгайчаар бэртсэн бөхчүүдийн эрүүл мэндийн бүх зард�##�, чирэгдэл болон төсөвт учруулсан бүх хор хөнөөлийг төлүүлэх ёстой

Зочин
Зочин
7 сар 16, 2024 10:07

Ман эрх барьсаар... Ногоон цавчаа үргэлжилсээр...

Зочин
Зочин
7 сар 16, 2024 10:23

Зүгээр л энгийн зүлэгний үр цацаад ургуулчихад уг нь болно доо. Стадионы дотор т�##� ямар хэмжээтэй билээ, ургуулъя гэвэл ургана даа. Ийм резинэн хиймэл юм угаасаа дэмий шд

Зочин
Зочин
7 сар 16, 2024 10:37

Nymaa ahiin karmand orj dee huurhii

Ц.ЭЛБЭГДОРЖ
Ц.ЭЛБЭГДОРЖ
7 сар 16, 2024 10:40

Монгол бөх
Монгол зүлгэн дээрээ барилдах ёстой.
МАН м�##�нууд цавчаа улс оронг сүйрүүлж дууслаа.

Зочин
Зочин
7 сар 19, 2024 14:43

Зүл

Зочин
Зочин
7 сар 16, 2024 11:54

Нямбаатар юм хийсэн дүр үзүүлэгч бна найдвартай чанартай ажил хийж сураагүй �##�иа с�##�бадай

Зочин
Зочин
7 сар 16, 2024 13:20

МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО ӨРГӨН УУДАМ ЗЭРЭГЛЭЭ ТАТСАН ТАЛ ЭЛС МАНХАН ОЙ ТАЙГА САЛХИ НЬ АРИУН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЭХ ОРНОО РОО БИ ОМОГШДОГ..

Монгол
Монгол
7 сар 16, 2024 16:51

Хог хужаагаас хог авчирч байрлуулаад олон Монгол эрсийг тахир дутуу болгочихлоо.хар хятад хог Монголчуудыг устгах зэвсэг даанч харамс�##�тай.

Зочин
Зочин
7 сар 16, 2024 17:12

Бөх орчин үетэйгээ зохицох хэрэгтэй болох байх оо, цаашид ч хиймэл зүлгэн дээр нэг биш наадам хийх л болох байх, тэгэхээр гут�##� энэ тэрээ барилдах орчиндоо тааруулж бэлдэж хэрэглэх хэрэгтэй л болно ш дээ, ер нь тухайн нөхцөлдөө тааруулж хувцас хунараа бэлдэх чинь хувь тамирчины өөрийнх нь үүрэг шүү

Зочин
Зочин
7 сар 17, 2024 12:22
Reply to  Зочин

Тэгээд хадаастай гут�##�тай эсвэл хөл бөмбөгийн шипи ёстой юмуу

Зочин
Зочин
7 сар 16, 2024 20:03

Байг�##�ийн зүлгэн дээр бороотой үед х�##�ьтарсан кейс урд өмнөх жилүүдэд өндөр даваанд олон гарсныг олон түмэн мартаагүй бгаа шүү дээ Наадмын өдрүүдэд бороогүй блгах т�##�аар мундагчуул арга авч болдоггүй юм уу

Зочин
Зочин
7 сар 16, 2024 22:12

Байг�##�ийн зүлэг байсан ч гэсэн их бороо орвол бас л бөөн х�##�тиргаа шавар болдог биз дээ

Zamchin
Zamchin
7 сар 17, 2024 09:03

Gadaa talbai gej haana heden ga gazar zulegjuuleh gej barag terbum shahuu togrogoor tender zarladag baina. Yamar ch tehnik yavah bolomjgui jijighen hedhen talbaig zulegjuulhed heden tetgevriin emee ovoo baihad bolno. ene jinhene tsavchaa baina.

Зочин
Зочин
7 сар 17, 2024 11:33

Хүмүүсийн өөриймсөг сэтгэлгээ дутаж байна.Өөрсдөө биеэрээ туршиж үзэх хэрэгтэй биз дээ.Өчнөөн сайхан з�##�уусын би хааг гэмтээгээд.Бүхнийг хиймэл хуурамч зүйл болгохоо боль.Зөөлөн сайхан ширэг өвс тариад наадам дөхүүлээд засаж янзлаад байхад юу нь болохгүй байгаа юм.Сэтгэхүйн дандаа амар хялбар зүйл хүсдэг болчихсон.Тэгээд ч мөнгө өөрсдийнх нь биш татвар төлөгчдийнх болохоор гамгүй үрэн таран хийдэг.

Зочин
Зочин
7 сар 18, 2024 00:33

Ариа юмаа

Зочин
Зочин
7 сар 18, 2024 14:44

Ирэх жил энэ хиймэл зүлэг бас олон бөхийг х�##�ьтрааж гэмтээх вий! Жинхэнэ зүлэг 5 сард тариад услаад байхад баяраар сайхан ногоон зүлэг болчих байх.

Зочин
Зочин
7 сар 18, 2024 14:50

Эсвэл стадионоо хөл бөмбөгийн стадионы зориул�##�таар ашиглаад концерт шоуны т�##�бар болгочих. Хүй долоон худгийг баяр наадмын цогцолбор болгоод иж бүрэн тохижуулмаар ч юм уу? Цаашид олон улсын чанартай томоохон тэмцээнүүдийг хүлээж авахад олон стадионтой болох хэрэгтэй байх.

Irgen
Irgen
7 сар 20, 2024 10:01

Мод зүлэг тарьдаг иргэдээр стадионд зүлэг тариулб�##� хурдан сайхан болгонодоо

Зочин
Зочин
7 сар 20, 2024 10:25

Ажилыг үндэсны үйлдвэрлэгчднд өгөх нь яадаг юм хятад бол хятад шүү дээ

Зочин
Зочин
7 сар 20, 2024 21:27

Хужаа зүлэгээ авч хаяаарай

Зочин
Зочин
7 сар 22, 2024 10:41

Хотын даргаа түгжрэл, утаа хоёроо арилгах ажил нь юу болсон бэ? Сонгуулийн шоу байв уу?

Зочин
Зочин
7 сар 22, 2024 20:44

Дээр үед ерхөг согооврын үр цацаад л болдогсон одоо чинь ямар их өндөр үнээр хийдэг болоо бэ?

Зочин
Зочин
7 сар 22, 2024 20:46

Хэдхэн жилийн өмнө нэг жорлон хийхэд 60 саян тендер зарлаад жинхэнэ хийж бга үнэ нь 15 сая хүрэхгүй байдаг байсан гэсэн. Энэ зүлэг 5 сая ч хүсмээргүй юм аа

Холбоотой мэдээ

Back to top button