ОХУ: Украин цэргүүд хил давж довтолсон

ОХУ-ын Курск мужийн захирагч Алексей Смирнов мягмар гарагт /2024.08.06/ мэдэгдэл хийхдээ Украины тал довтолгоо хийсний дараа хил давах гэсэн оролдлогыг таслан зогсоосон гэжээ.
Смирновын хэлснээр Суджа тосгоны ойролцоо таван хүн бэртсэн байна. Мөн Коренево суурины ойролцоох бүс довтолгоонд өртсөн юм. Агаарын хамгаалалтын систем Курскийн газар нутагт 26 дрон устгасан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ мягмар гарагийн өглөө Курск мужийн газар нутагт 13 дрон буудаж унагаасан гэсэн юм.
Нэгэн алдартай Орос дайны блоггер “Дайсан олон тооны дроноор довтолсны дараа дөрвөн танктай хил дээр ойртож ирсэн. Дайсан явган цэрэг болон хуягт машин ашиглаж байна” гэж бичжээ.
Өөр нэгэн Орос блоггер Курск болон Белгородын хил дээр ширүүн тулалдаан явагдаж байна гэсэн юм.
Белгород хотын захирагч Вячеслав Гладков хэлэхдээ Украины талаас 24 цагийн дотор Ясны Зорин зэрэг хэд хэдэн суурин газарт их буу галлаж, дрон хөөргөсөн хэмээсэн байна.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та хоёрын дайн. Онирхолтой биш ыолсон олимп энхтайван илүү сонирхолтой байна
Нээрээ олимп үзээд хоёр тэнэгийг дэмжихээ мартсан байна. Уучлаарай хохол, иван хоёроо
Оросуудаа наад украйн дээрээ цөмийн зэвсгээ нэн яар�##�тай хаяачээ. Нөгөө украйнд байлдаах цэрэг байхгүй гэсэн я�##�аа.
МАТРОСОВ ФАНФИЛОВЧУУД МЭРГЭН БУУДАГЧ СТАЛИНГРАДЫН ДАЙНЫ БААТАР НИСЭГЧ АЛЕКСЕЙ МЕРЕСВИЙН ЖИШЭЭГ ДАВТАХ ХОНШООРОТОЙ ОРОС БАЙНА УУ? ЖУКОВ ШИГ ГАРАМГАЙ ЖАНЖИН БАЙНА УУ? МАНАЙ МОНГОЛООС ЧИНГИСТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭХ ЖАНЖИНГУУДЫГ ТҮРЭЭСЛЭХ ЮМ УУ?
Генер�##�уудаа явуул