Сурвалжилга: Хамгийн боломжийн үнэ, AI-д суурилсан аюулгүй байдлын цогц системтэй "Geely-Atlas" загварын автомашиныг худалдаалж эхэллээ

Сүүлийн жилүүдэд БНХАУ автомашин үйлдвэрлэлийн зах зээлд томоохон байр суурь эзлэх болов. Хэд хэдэн брэнд хэдийнэ бий болжээ. Тэдний нэг нь "Geely".
“Таван Богд Моторс”-ын хувьд 2022 оноос хойш "Geely "брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар 991 "Geely"-г борлуулаад байна.
Харин өнөөдөр тус компани "Geely" брэндийн шинэ загварын дахин нэг автомашин оруулж ирснээ албан ёсоор танилцууллаа. "Atlas" загварын автомашиныг оруулж ирснээр тус компанийн оруулж ирж байгаа зургаа дахь төрөл болж байна.
Энэхүү загвар нь таван өөр өнгөний сонголттойгоос гадна гурван төрлийн үнийг худалдан авагчдадаа санал болгож байна. "Atlas" загварын автомашин нь 2.0Т Turbo хөдөлгүүр, 4 дугуй хөтлөгчтэй, Aisin 8 шатлалт автомат хурдны хайрцагтай. Мөн жолоодлогын туршид тав тухыг мэдрүүлэх салон, хиймэл оюун ухаанд суурилсан аюулгүй байдлын цогц систем, хөгжмийн хэмнэлд 72 өнгөөр асах динамик орчны гэрэл, 20" гоёлын обудтай гэдгээрээ онцлог.
Бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Таван Богд Моторс” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ц.Амартүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэхүү автомашиныг оруулж ирэх болсон, үйлчлүүлэгчдэдээ санал болгох болсон шалтгаан юу байв?
-Манай "Таван богд моторс" ХХК хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд өнөөдрийн байдлаар нийт 991 автомашин борлуулаад байна. Хоёр жилийн хугацаанд бид таван төрлийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Харин өнөөдөр танилцуулж байгаа энэ автомашин маань зургаа дахь загвар болж орж ирж байна.
Энэхүү шинэ загварын хувьд өмнө нь оруулж ирж байсан автомашинуудтай харьцуулахад ихээхэн шинэлэг олон зүйлийг өөртөө шингээсэн. Жишээлбэл, газраас тэнхлэг хүртэлх зай нь 215 мм буюу 21.5 см буюу хамгийн өндөр загвар гэсэн үг. Мөн дээрээс нь орчин үеийн дэвшилтэд, ухаалаг системүүдийг өөртөө шингээсэн гэдгээрээ онцлог.
Монголчуудын хамгийн их хүсэмжилдэг туулах чадвар сайтай, тав тухтай, үнийн хувьд боломжийн гэдгээрээ мөн бусад загвараасаа ялгарч чадаж байгаа. Гурван өөр төрлийн сонголттой. Загвар болгон өөр өөрийн гэсэн онцлогтой.
Хамгийн чухал нь бид судалж байгаад хамгийн боломжийн үнийн саналыг БНХАУ-аас авсан. Тодруулбал, 89 сая, 99 сая, 103 сая гэсэн үнийн сонголттойгоор борлуулж байна. Тиймээс та бүхэн тав тух, туулах чадвар, технологийн дэвшилтэт бүх зүйлүүдийг нэг дор шингээсэн энэхүү автомашинуудыг манай үзэсгэлэнгийн танхимд ирээд бодитоор туршилтын жолоодлого хийгээд, зээлийн уян хатан нөхцөлтэйгөөр сонгоод авах боломжтой.




-Цаг уурын хувьд манай орон эрс тэс уур амьсгалтай шүү дээ. Ялангуяа өвлийн улиралд. Тэгэхээр энэ улиралд тохиромжтой гэдэг сонирхол татаж байна?
-Манай оруулж ирдэг брэндийн автомашинууд ОХУ-ын сибирийн нөхцөлд туршигдсанаараа онцлогтой байдаг. Тэр ч утгаараа манайх олон олон загварыг оруулж ирж, хэрэглэгчдэдэ санал болгож байгаа. Тэгэхээр яг тэр -40 хэмийн хүйтэн нөхцөлд туршигдаад, Монголын нөхцөлд таарснаараа орж ирдэг гэдгээрээ онцлог болоод давуу талтай байна.
-Өнгөний сонголтын хувьд ямар байна, хэдэн тоогоор оруулж ирээд байгаа вэ?
-Хар, цагаан, мөнгөлөг саарал, цайвар цэнхэр, ногоон гэсэн таван өөр өнгөний сонголттой. Цөөхөн тоогоот ирж байгаа тул хэрэглэгчдэдээ зориулаад эхний 24 үйлчлүүлэгч 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа.
-Худалдан авах нөхцлийн тухайд?
-Та бүхэн ирээд 10 хувийн урьдчилгаа төлөөд банк болон банк бусын нөхцлөөр газар дээр нь шийдүүлээд авах боломжтой. Манайх бүх банк болон банк бустай хамтарч ажилладаг гэдгээрээ давуу талтай. Үзэсгэлэнгийн танхимд ирэхэд зээлийн эдийн засагчид зээлийг нь шийдээд өгнө. Хамгийн хурдандаа 2-3 цагийн дотор шийдүүлээд авах боломжтой.
“Таван Богд Моторс” ХХК-ийн салбарууд, тэдгээрийн байршил:
Хаяг 1: ХУД, 19-р хороолол, Таван Богд Группийн төв байр
Хаяг 2: СБД, Сүхбаатарын талбайн зүүн талд, Улаанбаатар Галлерэй төв.
Хаяг 3: HORSE MOTORS. ХУД, 5-р хороо, наадамчдын гудамж, /хуучинаар/ Яармагийн 3-р буудал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.