Нийгэм мэдээ

"S Outlet"-ын суурин дээр далан барьж, "Aqua garden" ашиглалтад ороход бэлэн боллоо

Өнгөрсөн зуны их борооны улмаас үүссэн үерийн дараа тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар Сэлбэ голын урсацад саад учруулахаар баригдсан барилгуудын нураах шийдвэр гаргасан. Тодруулбал, Замын цагдаагийн ар талд байрлах S Outlet дэлгүүр, "Aqua garden" хорооллын хоёр блок, "Шунхлай" ШТС нь уг шийдвэрт хамаарна.

Гэвч шийдвэрийн хэрэгжилт S Outlet дэлгүүр, "Шунхлай" ШТС-д үйлчилж, Авилгал хороолол хэмээн нэрлэгддэг “Эм энд Жи констракшн” ХХК-ийн "Aqua garden" хорооллыг "тойрчхов".

Тус компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байдаг.  

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж, нураах асуудал гацчихсан.

Харин хотын дараагийн дарга Х.Нямбаатар “Шүүх дээр зогсчихсон байгаа. Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна. “S Outles” барилгыг нураахаар болсон. Одоо ганцхан нураах ёстой барилга “Aqua garden” буюу "Авлига хороолол" үлдсэн” гэж хэлж байв.

Гэвч "Aqua garden" хорооллын барилгууд өдрөөс өдөрт сүндэрлэж, үдэш оройн цагаар ч дотор засал нь явагдаж ашиглалтад ороход бэлэн болж байна. Уг хороололтой эн зэрэгцэн усны урсац, гольдрол хаасан "S Outlet" дэлгүүрийн барилгыг нийслэл үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авч байгаад газартай тэгшилж оронд нь үерийн хамгаалалтын далан барьж эхэллээ.

Харин барих зөвшөөрөл нь цуцлагдсан ч нураах шийдвэр нь гацчихсан нэрийдлээр ийнхүү алдарт "Авилга" хороолол ашиглалтад орох нь ээ.

Нийслэлээс “Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан S’Outlets дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барихын тулд голын урсцыг багасгах зорилгоор тухайн голын эхэд байгуулсан усан тохируулгын сангаас усыг түр хааж буй.

Үндсэн далангийн цутгалтын ажил эхэлж байна. Уг даланг хийж дуусахаар усыг тохируулан нээхээр гол хэвийн урсцаар урсах хэдий ч намрын улирал болж буй тул ус тодорхой хэмжээнд багасна” гэж мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 16, 2024 11:39

Монголын төр авилг�##�д сөхөрч байгаагын илрэл

Зочинзочин
Зочинзочин
8 сар 16, 2024 14:16

Амиа гардан авилгаа өгсөн өгч Авилгын бодит дүр төрхийг харуулсан шиг харуулж дээ янз нь!!! Ави

Зочин
Зочин
8 сар 16, 2024 14:55

Хара�##� идээсэй

Зочин
Зочин
8 сар 16, 2024 17:18

Аква гарден нурв�##� хэн хариуцах вэ энэ сонин байна

Зочин
Зочин
8 сар 17, 2024 07:45

Чааваас даа авилгачид

Зочин иргэн
Зочин иргэн
8 сар 17, 2024 09:27

Авлигаар боссон "Aqua garden" авлигын бодит гэрч, нүүр царай нь болон хойч үеийнхэндээ Авлига хороолол гэдгээр түүхэнд үлдэх нь ээ .

Зочин
Зочин
8 сар 19, 2024 05:55

Авилана хорооллынхоо цахилгаан болон усны шугамын зөвшөөрлөө зогсооход л тэр барилага ажилах боломжгүй болно энийгээ л шийдчүүл бусад нь аяндаа зохицуулагдана штээ

Холбоотой мэдээ

Back to top button