Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Voice Of America: Монгол БНХАУ, ОХУ-ыг түгшээхгүйгээр баруунтай харилцаагаа нийцүүлэх аргыг олж байна

АНУ-ын “Voice Of America” агентлаг “Монгол БНХАУ, ОХУ-ыг түгшээхгүйгээр баруунтай харилцаагаа нийцүүлэх аргыг олж байна” гарчигтай нийтлэл оруулсныг орчуулж хүргэе.


ОХУ, БНХАУ-ын хооронд далайд гарцгүйгээр оршдог Монгол Улс хоёр хөршөө түгшээлгүйгээр барууны ардчилсан орнуудтай харилцаагаа тэнцвэржүүлэх арга олж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Монголын ихэнх худалдаа хоёр хөршөөр нь дамждаг тул БНХАУ болон ОХУ-ыг гадаад харилцаа, эдийн засгийн худалдааны хамгийн чухал орнууд үздэг. Гэсэн хэдий ч тус улс АНУ, Япон, Европын Холбоо болон бусад ардчилсан орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжүүлэхэд анхаарч байна. Ийнхүү эдгээр орнуудыг "Гуравдагч Хөрш" хэмээн нэрлэжээ.

Нью-Йоркт төвтэй “Park Strategies” улс төрийн зөвлөх байгууллагын ахлах дэд ерөнхийлөгч Шон Кинг “Voice of America”-д "Тэд Москва болон Бээжингийн эсрэг тэнцвэр бий болгохын тулд биднийг татан оролцуулж байгаа нь ухаалаг хэрэг" хэмээв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын эхээр Азид хийсэн айлчлалаа Монголд өндөрлүүлсэн. Тэрбээр Монгол Улсыг Номхон далай орчим дахь АНУ-ын "гол түнш" хэмээн онцолж, ийм түншүүд өдөр ирэх тусам шинэ түвшинд хүрч байна гэсэн юм.

Блинкений айлчлал хоёр тал Вашингтонд анхны удаа иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийсний дараа болсон гэдгээрээ онцлог.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Монголд айлчлахаар төлөвлөж байсан. Гэвч Японд томоохон газар хөдлөлтийн сэрэмжлүүлэг гаргасан тул айлчлал цуцлагджээ. Үүний оронд хоёр тал наймдугаар сарын 13-нд утсаар ярьсан байна.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Монголд Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало нар айлчлав. Мөн Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн жил Монгол Улсад анхны удаа зочилжээ.

АНУ-ын Төрийн департамент Монгол Улсыг анхны айлчилсан хоёр орныхоо нэгээр Кэмпбеллсонгосон нь Номхон далай орчим болон түүнээс цааших бүсэд эрх чөлөөт байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих АНУ-ын хүчтэй зорилгыг харуулж байна гэсэн юм.

АНУ дахь Монгол судлалын төвийн үүсгэн байгуулагч, дэд захирал Чарльз Крусекопф  "Монгол Улстай ойр дотно харилцаатай үүсгэж, бүс нутагт түнштэй байх замаар тодорхой хэмжээнд оролцоотой байх нь АНУ-ын хувьд чухал гэж би бодож байна" хэмээв.

2019 оны 6-р сард АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан "Энэтхэг-Номхон далайн стратегийн тайлан"-д Монгол Улсыг Шинэ Зеланд, Тайвань, Сингапурын хамт Энэтхэг-Номхон далайн ардчилсан орнуудын эгнээнд багтааж, тэднийг "найдвартай, чадварлаг, байгалийн түншүүд" хэмээн тодорхойлсон байна.

Газарзүйн байршлаасаа шалтгаалан Монгол Улсын дипломат үйл ажиллагааны орон зай хязгаарлагдмал хэдий ч АНУ, Хятад, Орос болон Хойд, Өмнөд Солонгос зэрэг бүх талтай ойр дотно харилцаагаа хадгалж чадсан.     Үүгээрээ Монгол нарийн төвөгтэй геополитикийн нөхцөлтэй орнуудаас онцгойлон ялгарч буй.

Өнгөрсөн сард болсон Улаанбаатарын яриа хэлэлцээний үеэр Их Британи, Хятад, Япон, Орос, Өмнөд Солонгос, АНУ зэрэг найман орны засгийн газрын албан тушаалтнууд, стратегийн шинжээчид Улаанбаатарт цуглаж, Солонгосын хойгийн хурцадмал байдал зэрэг өнөөдрийн Азийн хамгийн тулгамдсан стратегийн асуудлуудыг хэлэлцсэн юм.

Крусекопф  "Энэ бол бүс нутгийн бүх орнуудын төлөөлөгчид уулзах боломжтой цөөн газрын нэг. Монголыг төвийг сахисан бодлоготой нутаг хэмээн үздэг" гэв.

2022, 2023 онуудад Монгол Украины дайны асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдах үед Москваг буруушаахаас түдгэлзэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өнгөрсөн жил Хятадын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Цян нартай тус тус уулзсан.

Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилснаасаа сар орчмын дараа АНУ-д төрийн айлчлал хийж, хоёр улс АНУ-Монголын Стратегийн Гуравдагч Хөршийн Түншлэлийн хамтарсан мэдэгдлийг гаргасан билээ.

Блинкен энэ сард Монголд айлчлахаас өмнө тус жил бүр зохион байгуулдаг "Хаан хайгуул" цэргийн сургуулилтаа хийсэн. Энэхүү энхийг сахиулах сургуулилтад АНУ, Японы цэргүүд оролцсон бөгөөд БНХАУ-ын цэргүүд мөн оролцсон юм.

Монгол Улсын гадаад худалдааны ихэнхийг Хятадаар дамжиж буй уул уурхайн экспортоор эзэлдэг. Ийм учир  барууны орнуудын Монгол дахь аюулгүй байдлын ашиг сонирхлоос Бээжин аюул мэдрэхгүй байгаа  гэж Крусекопф хэлэв.

Тэрбээр нэмж "Монгол Улс бүс нутгийн бүх орнуудтай найрамдалт харилцаатай. Хэзээ ч бусад орнуудад аюул занал учруулаагүй, тэднийг дундын улс хэмээн үздэг. Тиймээс энэ бүс нутагт зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг" хэмээлээ.

Эх сурвалж: Voice Of America

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 19, 2024 08:00

ЗА БИЧИЙ ГУУС БЯД НАР ЯМАР КУЛГАЙЧТАЙ НӨХӨРЛӨЖ ЯВАКАА ӨӨРСДӨӨ МЭДЭН ТА НАР МУУЦАЙН АМЕРИКУУД ӨӨРСДӨӨ ХЭЧЭЭ ТИЙМ ОВОО КУЛКАЙЧУУД ЮМ БОЛ БЯДНИЙ МОНГОЛ ЭРГЭДИЙГ ВИЗГҮЙ БООЛГО КАМАА

ИРГЭН
ИРГЭН
8 сар 19, 2024 09:01

Америк болон Барууны улсууд хэзээ ч бидний Тусгаар тогтнолд дэмжлэг үзүүлэхгүй, Тэд зөвхөн Улс төрийн ашгаа л харна,,,,,Бидний Тусгаар тогтнол 2 Хөрштөйгөө найрсаг эвтэй байхаас л ш�##�тга�##�на,

Зочин
Зочин
8 сар 19, 2024 22:42
Reply to  ИРГЭН

Ялтын хэлэлцээрийн тохиролцоонд хүрэхэд АНУ-ын үзүүлсэн нөлөө, оруулсан хувь нэмрийг огт мэдэхгүй хүмүүс ч ингэж л хийрхдэг л дээ, хөөрхий...

Зочин
Зочин
8 сар 19, 2024 12:06
Reply to  ИРГЭН

Иргэн хүн гэж хятадуудыг хэлдгиймаа, өөрөөр хэлбэл, Монголоос иргэншлийн зөвшөөрөл олж авсан дотор газрын хүнийг иргэн гэж нэрэлдэг юм.
За тэхээр иргэн гуай та Монголын тусгаар тогтнолд илт дургүйгээ шууд илэрхийлж бнаа, ойлголоо.
Үнэндээ манай төрийн 3 дахь хөршийн бодлого, дэлхи йн том гүрнүүдтэй найрсаг, ажил хэрэгч харилцаатай байх нь Монгол Улсын ТУСГААР ТОГТНОЛЫН бат�##�гаа ны нэгэн чух�##� бүрэлдэхүүн хэсэг юмшүү дээ !!!
Үүнийг монголчууд бид тусгаар тогтнолынхоо 113 жил ийн туршид яс махаараа мэдэрсэн бгаа юм.
Гэхдээ үүнийг эсэргүүцэгчид бас байдаг л юм бна, тэд бол "зөвхөн 2хөрштэйгээ" гэдэг үгээр нүүрээ ха лхлаж, санаагаа да лдлаж
бнаа гэдэг нь ойлгогдож бна дөө !

иргэн
иргэн
8 сар 19, 2024 11:59

АНУ, болон Еропын холбоотой хамтын ажиллагааны түншлэл тодорхой хил хязгаартай байсан нь дээр шүү. Тэд мөдхөн цагаачидыг Монголд оруулах гэх мэт бүтэхгүй асууд�##� өдөөнө.

Зочин
Зочин
8 сар 19, 2024 22:38
Reply to  иргэн

Горьдвоо, манайхыг тоож ирдэг цагаач байв�##� ёстой мөрийцөнө шүү.

Зочин
Зочин
8 сар 19, 2024 12:37

Хүк ч энэ т�##� дээр з�##�ьжин уха�##�аг шүү.Ёстой л эхийн эцээж,туг�##�ын тураахгүй дээ.болж л бгаа биз дээ.

zochin
zochin
8 сар 19, 2024 13:25

ene bol manai 113 jiliin moroodol 2horsh geed balai2 yum yariyad baigaa humuus eh oronchid bish ted bol ulnii setehuitei vilduuch humuus iim hovorhon tohiyoldoliig ashiglaj chadalgui ongoroovol yostoi hohino geyedee udahgui tegeed 2s zovshoorol avdag uyen ehleh baihdaa

Холбоотой мэдээ

Back to top button